Онцлох мэдээУлс төр

Гадаадад гацсан иргэдийг цахимаар шуурхай бүртгэх программыг шадар сайдад танилцууллаа

Монгол Улсын Шадар сайдтай “Гэрэгэ Системс” компанийн төлөөлөл уулзлаа. Уулзалтад “Гэрэгэ Системс” компанийн Н.Энхжаргал, Ц.Эрдэнэбат нар оролцлоо.

Дэлхий нийтэд тархаад байгаа Коронавирусээс үүдэн Монгол Улс хилийн чанадад гацсан иргэдээ татан авч байгаа юм. “Гэрэгэ Системс” компанийн зүгээс гацсан иргэдийг цахим системээр хялбаршуулж бүртгэх, жагсаалтыг гаргах программыг танилцууллаа.

Шадар сайдын зүгээс гурван чиглэлд анхаарах хэрэгтэйг зөвлөлөө.

1. Нууцлал
2. Аюулгүй ажиллагаа
3. Иргэдэд цахим системийг хүргэх гэсэн байр суурийг илэрхийллээ.

06fd081054c97788f9b936fa930792a3_x3 Гадаадад гацсан иргэдийг цахимаар шуурхай бүртгэх программыг шадар сайдад танилцууллаа

 

Шадар Сайдын Хэвлэлийн Алба

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close