Онцлох мэдээХууль эрхзүй

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг шүүх хурал маргааш болно

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох-т заасан гэмт хэрэгт УИХ-ын гишүүн асан  Д.Дамба-Очирт холбогдуулан 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн есөн хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны зургаадугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан байдаг.

Өнгөрсөн долоодугаар сарын 30-ны өдөр зарлагдсан гэм буруугийн шүүх хуралд шүүгдэгч Д.Дамба-Очир, өмгөөлөгчийн хамт ирээгүй тул шүүх хурлыг наймдугаар сарын 12-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулсан юм. Шүүх хурлаар Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл түүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 12-ны өдрийн 10:00 цагт товлоод байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close