Нийгэм

Европын холбоо, Чех Улсын Засгийн газраас 1.3 тэрбум төгрөгийн зардал гаргаж 249 иргэнийг эх оронд нь авчирлаа

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. /2020.08.11/

Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Өнөө өглөө 249 иргэн эх орондоо ирсэн. Энэхүү нислэгийг Европын орнуудын санхүүжилтээр үйлдлээ. Хилийн чинадад байгаа иргэдийг тасралтгүй авах ажиллагааг үргэлжлүүлж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлж гаднын оронтой хамтарч ажиллаж байна. Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллагаас бүх зардлыг дааж байна гэлээ.

Европын холбоо болон Чех улсын Засгийн газраас нэг иргэнийг 7.3 сая төгрөгөөр 249 иргэнийг эх оронд нь авч ирэх зардлыг даасан байна. Энэ нь нийт 1.3 тэрбум төгрөгийн зардал болсон байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close