Онцлох мэдээТанин мэдэхүй

Өнөөдөр дэлхийн солгой гартнуудын өдөр

Одоогоос 24 жилийн өмнө 1992 оны наймдугаар сарын 13-нд анх удаа солгой гартнуудын олон улсын өдрийг тэмдэглэж эхэлснээр жил бүр уг өдрийг дэлхийн улс орнууд тэмдэглэх болжээ.

Америкийн Ар Канзас мужийн Топика хотын солгой гартнууд дэлхийн солгой гартнуудыг нэгтгэн эрх ашгаа хамгаалах зорилгоор 1975 оны наймдугаар сарын 13-нд нэг байгууллага санаачилсан бөгөөд тус байгууллагыг олон улсын солгой гартны байгууллага хэмээн нэрлэжээ.

Статистикийн тоо баримтыг сөхвөл, дэлхийн хүн тутмын нэг нь солгой юм. Энэ өдрийн зорилго нь солгой хүмүүс хэрэглэж болохуйц тоног төхөөрөмж үйлдвэрлэхийг хүсч байгаагаа илэрхийлэх явдал юм.

Их Британийн олон сургуульд солгой хүүхдүүдийг зөв гараараа бичиж дахин сургахыг эрмэлзсээр байгаа нь сэтгэл зүйн стресст оруулж, улмаар сурагчдын сурлагад муугаар нөлөөлдөг нь Британийн солгой хүмүүсийн клубын гишүүд эсэргүүцдэг байна.

Солгой хүмүүс хүчтэй зан чанар, бүтээн туурвих их чадавхтай гэж сэтгэл судлаачид дүгнэдэг.

Алдар цуутай солгой хүмүүсийн дотор Александр Македонский, Наполеон, Марк Твен, Леонардо да Винчи, Микеланжело, Бетховен, Мерилин Монро, Уинстон Черчилль тэр ч байтугай АНУ-ын дөрвөн ерөнхийлөгч Рональд Рейган, эцэг Жорж Буш, Билл Клинтон, Барак Обама нар орж байгаа юм.

Ингээд солгой гартнуудын тухай сонирхолтой 8 баримтыг хүргэж байна.

• Солгой хүмүүс баруун гартнуудаас 9 насаар богино насалдаг. 1991 онд судалгаа хийсэн эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрчээ. Харьцангуй богино наслалтын шалтгаан нь төрөлхийн эрүүл мэнд муутайгаас биш, харин сэтгэцийн тогтворгүй байдлаас амиа хорлох, баруун гартнуудад зориулсан техник сэлтээс болж гэнэтийн осолд орох зэрэг байдаг гэнэ. Гэхдээ энэ судалгаа албан ёсоор баталгаажиж чадаагүй.

• Судалгаагаар, солгой гартнууд шизофрени, архинд донтох магадлал өндөр, дислексия буюу уншиж сурахад хүндрэлтэй байдаг гэжээ.

• Эмэгтэйчүүд 40 наснаас хойш жирэмсэлвэл хүүхэд нь солгой байх магадлал 130%-иар их гэнэ. Энэ нь 20 насандаа жирэмслэхтэй харьцуулж үзсэн судалгаа аж. Эцэг эх нь хоёулаа баруун гартнууд бол хүүхэд нь солгой байх магадлал ердөө 2%. Харин эцэг эхийн хэн нэг нь солгой бол – 17%. Хоёулаа солгой бол – 46%.

• Солгой хүмүүс гэмт хэрэг үйлдэх, элдэв үймээн дэгдээх магадлал өндөртэй. Солгой хүүхдүүд илүү зөрүүд байдаг.

• Солгой гартнууд хөгжмийн сонсгол сайтай, дуу хөгжмийн өндөр авьяастай. Жүжигчин, зураач, зохиолч болох нь элбэг.

• Солгой хүүхнүүдээс солгой эрчүүд нь их байдаг.

• Зарим үндэстний соёлд солгой төрөх нь “чөтгөрийн тэмдэг” бөгөөд эрт цагт зүүн гараараа аливаа зүйл хийсэн хүнийг шийтгэдэг байжээ.

• Алдартнууд дундаас Александр Македон, Наполеон Бонапарт, Альберт Эйнштэйн, Чарли Чаплин болон бусад олон арван салбарт нэр цуу нь түгсэн авьяастнууд солгой байжээ.

 

Л.Баяр

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close