Эдийн засаг

Гадаадад буй монголчууд цар тахлын үед 42 орчим сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ

Дэлхийн өнцөг булан бүрт байгаа монгол иргэд, тэдгээрийн сайн дурын санаачилгаар Монгол Улсдаа хандив, тусламж ирүүлж байгаагаас гадна гадаадад гацсан монголчууддаа халуун сэтгэлээр хандаж, бүхий л хэлбэрээр тусалж дэмжиж байна.

Тэд нийт  41,891,999 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Хандив тусламж илгээж буй иргэдийн мэдээллийг эндээс дэлгэрэнгүйгээр үзэх боломжтой.

259689-13082020-1597282813-230140457-konsul Гадаадад буй монголчууд цар тахлын үед 42 орчим сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ

Коронавируст халдвар дэгдэж эхэлсэн нэгдүгээр сард Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл “Эх орондоо маск илгээцгээе” аяныг санаачлан өрнүүлж, монголчуудын холбоодоор дамжуулан эх орондоо амны хаалт хандивласан юм.

“Ковид-19” цар тахлын улмаас үүдэлтэй дэлхий нийтийн өмнө огт тулгарч байгаагүй сорилтыг улс орнууд хамтдаа даван туулахад иргэн, төр хоорондын харилцан ойлголцол, итгэлцэл, хамтын ажиллагаа хамгийн чухал юм.

Гадаад харилцааны яам, Консулын газар

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close