Онцлох мэдээЭдийн засаг

Шинэ ургацын ногоо гарснаар үнэ нь 1000 төгрөгөөр хямдарчээ

Өргөн хэрэглээний хүнсний ногоо болох төмс, лууван, байцай, манжин, сонгино гэх мэт шинэ ургац гарснаар ногооны үнэ хямдарчээ.

Нийслэлийн статистикийн газраас долдугаар сарын 29-нд монгол төмс 2045 төгрөг, лууван 2444 төгрөг, байцай 2920 төгрөгт хүрч үнэ нь нэмэгдсэн бол манжингийн үнэ 3129 төгрөг болж хямдарсан тухай мэдээлж байсан.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Барс, Хүчит шонхор худалдааны төвд төмс кг нь 800-1000 төгрөг, лууван 1000-1500 төгрөг, байцай 1000-1300 төгрөг, сонгино 2000, шар манжин 2500, хүрэн манжин 1200, сармис 5000 төгрөгийн үнэтэй байна.

Шинэ ургацын ногоо гараад үнэ нь хямдарсан. Импортоор сонгино хааяа орж ирж байгаа. Харин төмс, лууван зэрэг бусад ногоог дотоодоос хангаж байна гэж худалдагчид хэлж байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close