Хууль эрхзүй

Аялж явсан иргэн Өгий нуурт живж амь насаа алджээ

Архангай аймагт аялж явсан нэг иргэн Өгий нуурт живж амь насаа алджээ. Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн Г /24 настай, эрэгтэй/ өчигдөр 19.05 цагийн орчимд Өгий нуурт сэлж байгаад осолдсон байна. 

Энэ тухай дуудлагыг өчигдөр 20.20 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ. Үүний дагуу Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Өгийнуур сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Улмаар  Өгий нуурын зүүн эргээс 30 метрт, гурван метрийн гүнээс иргэн Г-ын цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close