Урлаг, Спорт

Хакүхо М.Даваажаргал Японы иргэний паспортоо гардан авлаа

Хакүхо М.Даваажаргал Японы иргэний паспортоо гардан авчээ. Тэрбээр Монгол Улсын иргэншлээ сольж Японы иргэн болох шийдвэр гаргасан байдаг. Учир нь сүмо бөхөөс зодог тайлсан ч өөрийн дэвжээгээ байгуулж, шавь нараа бэлтгэхийн тулд заавал Японы иргэн байх ёстой гэсэн сүмо бөхийн холбооны дүрмийн дагуу шийдвэр гаргасан.

Уг саналыг нь өнгөрсөн жил Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч ёсчилж, есдүгээр сарын сарын 3-нд албан ёсоор баталсан юм. М.Даваажаргалын хувьд Японы иргэншлийг сонгосон сүмо бөхийн гурав дахь их аварга болж байна.

Өмнө нь АНУ-аас гаралтай хоёр их аварга Японы иргэншилтэй болж байжээ. Харин Монгол Улсаас сэкивакэ Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирю Б.Дашням нар тус улсын иргэншил авсан юм.

f71423b1840ee8cb60688e755e987828_x3 Хакүхо М.Даваажаргал Японы иргэний паспортоо гардан авлаа

74d188ac9833f02b88a96a481c54f074_214638 Хакүхо М.Даваажаргал Японы иргэний паспортоо гардан авлаа

0300fdee8004daca1c9780127e1b1cd0_214638 Хакүхо М.Даваажаргал Японы иргэний паспортоо гардан авлаа

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close