Улс төр

УИХ-ын гишүүн С.Амарсайхан бүлгийн Дэд дарга болжээ

МАН-ын бүлэг хуралдаж таван асуудал хэлэлцсэн. Хурлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томилогдоод байсан Б.Жавхланг чөлөөлж, УИХ-ын гишүүн С.Амарсайханыг бүлгийн Дэд даргаар томилсон байна.

2020-2024 оны парламентад МАН-ын бүлэг гурван Дэд даргатай ажиллахаар болсон. Тэгвэл Дэд дарга нарын нэг УИХ-ын гишүүн Б.Жавхлан Төсвийн байнгын хорооны дарга болсон учраас Дэд даргаас чөлөөлжээ. Түүний оронд УИХ-ын гишүүн С.Амарсайханыг томилсон байна.

 

Л.Баяр

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close