Эдийн засаг

Валютын хадгаламж 1.7 их наяд төгрөг буюу 56.7 хувиар өсжээ

Төгрөгийн хадгаламж 2020 оны долоодугаар сарын эцэст 11.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 84.6 тэрбум төгрөг буюу 0.8 хувиар, өмнөх оны мөн үеэс 243.2 тэрбум төгрөг буюу 2.2 хувиар өссөн байна.

Төгрөгийн хадгаламжийн 89.7 хувь буюу 10 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 10.3 хувь буюу 1.1 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 230 тэрбум төгрөг буюу 5.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөг буюу 56.7 хувиар өсжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close