БоловсролОнцлох мэдээ

Та хүүхдийнхээ багадсан сурагчийн дүрэмт хувцсыг бусдад хандивлах сайн үйлсэд нэгдээрэй

Та хүүхдийнхээ багадсан сурагчийн дүрэмт хувцсыг хаана, хэнд өгөхөө мэдэхгүй байгаа бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

1. Сайн дурынхны хөгжлийн төв: Энэ оны наймдугаар сарын 17-24 хүртэл тус төвд хэрэглэхгүй байгаа сурагчийн дүрэмт хувцсаа хандивлаж болох аж. Наймдугаар сарын 22-нд нэгдсэн байдлаар цуглуулах бөгөөд хэрвээ та тус төвийн байранд хүргэж өгөх боломжгүй бол гэрийн хаягаар тань очиж авах юм. Түүнчлэн хотын захын хорооллын зорилтот бүлгийн хүүхдүүдэд хороо, дүүргийн нийгмийн ажилтнаар дамжуулан сурагчийн дүрэмт хувцсыг түгээх аж.

Хаяг: СБД, Орчлонгийн сургуулийн замын эсрэг талд “Сод инвэйшн” төвийн  2 давхарт Сайн дурынхны хөгжлийн төв байрлаж байна.
117713396_3278412858892124_7177052537564286259_o_(1)-172945-1554595909 Та хүүхдийнхээ багадсан сурагчийн дүрэмт хувцсыг бусдад хандивлах сайн үйлсэд нэгдээрэй

2. Хуучин дүрэмт хувцасны худалдаа, солилцоо, хандив facebook хуудсанд та хандах боломжтой.

Тус группын дүрэм:

  • Зөвхөн дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл зарах, солилцох, хандивлах тухай пост оруулна. Үүнд: Дүрэмт хувцас, цүнх, гутал гэх мэт байж болно.
  •  Хуучин дүрэмт хувцас худалдах зар оруулахдаа зарах хувцсаа угаасан, индүүдсэн зураг оруулна. Үрчгэр хувцасны зураг оруулахыг хориглоно.
  • Өөр төрлийн зар энэ группт шэйр хийхгүй байх гэжээ.

33-104344-245443012 Та хүүхдийнхээ багадсан сурагчийн дүрэмт хувцсыг бусдад хандивлах сайн үйлсэд нэгдээрэй

3. ХУД- Хуучин хувцас авах цэг: 
Тус дүүргийн хэмжээнд дүрэмт хувцас болон бусад төрлийн хуучин хувцас авах цэгийг хоёр газар байршуулжээ.

  • Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн эцсийн буудал руу эргэх замд KFC-гийн урд байрлаж байна.
  •  “River garden” хорооллын “River tower” худалдааны төвийн ард талд байрлаж буй юм. Иргэд хуучин хувцсаа хог руу хаяж, шатаалгүйгээр уг цэгт байгаа хайрцагт хийснээр дүүргийн зорилтод бүлгийн хувцас авахыг хүссэн иргэдэд хүргэх үйлчилгээг үзүүлэх аж.

Тус цэгүүдэд байршуулсан хувцсыг хороодын ажилчидтай хамтран хэрэгцээтэй иргэдэд хүргүүлэх юм байна. Тиймээс та өөрт хэрэггүй болсон сурагчийн дүрэмт хувцас болон бусад төрлийн хэрэглэхгүй хувцсаа хаялгүй тус цэгийг зориорой.

5ed5f35fbded8-104841-1877267186 Та хүүхдийнхээ багадсан сурагчийн дүрэмт хувцсыг бусдад хандивлах сайн үйлсэд нэгдээрэй

4. Бид “Хуучин хувцсаа хаяж, шатаах бус ХАНДИВЛАХ боломжтой газрууд”-уудын мэдээллийг хүргэж байсан билээ. Тиймээс та энд дарж өөрт ойр байрлах хувцас хандивлаж болох байгууллага, ААН-ийн мэдээллийг хүлээн авна уу.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close