Нийгэм

Жимс түүх гэж яваад төөрсөн гурван хүнийг хоёр хоногийн дараа эсэн мэнд олжээ

Хэнтий аймагт жимс түүх гэж явсан 8 хүний 3 нь төөрч Онцгой байдлын аврагчид хайж олжээ.

Тодруулбал, Цэнхэрмандал сумын Согоот багийн “Баянт” гэдэг газар 8 хүн (үүнээс 3 нь хүүхэд) жимс түүж явснаас иргэн Б /42 настай, эрэгтэй/, Б /35 настай, эрэгтэй/, У/25 настай, эрэгтэй/ нар 08.16-ны өдрийн 13:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр буюу 08.18-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан.

Тус сумын Байгаль орчны улсын байцаагчаар ахлуулсан орон нутгийн 12 иргэн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.18-ны өдрийн 16:10 цагт сураггүй болсон газраас зүүн зүгт 8 км-т “Баянт” уулын модон дотроос эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

 

Эх сурвалж: ОБЕГ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close