Нийгэм

Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд аялах галт тэрэгний тоог нэмлээ

УБТЗ хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан энэ сарын 20-ноос эхлэн Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар, Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд аялах галт тэрэгний тоог нэмж хуучин цагийн хуваарийн дагуу аялуулахаар болжээ.

Ковид-19 халдварын улмаас хөл хорио тогтоосонтой холбоотой урд чиглэлд зорчигч тээврийн урсгал багассан тул тус чиглэлд өдөр бүр 2 галт тэрэг аялдаг байсныг нэгтгэж зөвхөн нэг галт тэрэг аялдаг болгоод байсан юм.

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 276-р галт тэрэг Улаанбаатараас 17:05 цагт хөдөлж, Замын-Үүдэд 07:20 цагт очно. Замын Үүд-Улаанбаатар чиглэлийн 275-р галт тэрэг Замын-Үүдээс 18:05 цагт хөдөлж, Улаанбаатарт 08:45 цагт ирж байх юм. Харин 9 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн зөвхөн баасан гараг бүрт Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд аялах 278-р галт тэрэг Улаанбаатараас 16:20 цагт хөдөлж, Замын-Үүдэд 07:20 цагт очно.

Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286-р галт тэрэг Улаанбаатараас 20:58 цагт хөдөлж, Сайншандад 07:35 цагт очно. Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285-р галт тэрэг Сайншандаас 19:58 цагт хөдөлж, Улаанбаатарт 06:55 цагт ирж байх юм. Дээрх чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарийг танилцуулж байна.

4d8b62df4b6bfb7603ea656b9c733799 Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд аялах галт тэрэгний тоог нэмлээ

 

e145665d5704a595f22a5b8da1920c38 Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд аялах галт тэрэгний тоог нэмлээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close