Урлаг, Спорт

Коко Шанелийн 10 эшлэл

Дэлхийн загварын чиг хандлагын үндсэн суурийг тавьсан, хувцас загварын салбарт хувьсгал хийсэн, гайхалтай сүрчгүүдийг гаргасан гээд л Коко Шанел (Coco Chanel)-ийн алдар гавьяаг нэрлэвэл хэзээ ч үл дуусна. Дэлхийн загварын түүхэнд домог болсон алдарт Коко Шанелийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Тэрээр 1883 оны 8-р сарын 19-нд Францын нэгэн тосгонд төржээ. Түүний жинхэнэ нэрийг Габриэль Шанел гэдэг бөгөөд аав нь түүнийг Коко хэмээн өхөөрдөн дууддаг байсан тул хожим энэхүү нэрээрээ дэлхийд танигдсан юм. Ингээд бүсгүйчүүдийн шүтээн “Chanel” брэндийг үүсгэн байгуулагчийн хэлсэн гайхалтай үгсийг хүргэж байна.

ko1 Коко Шанелийн 10 эшлэл

“Загвар улиран одож зөвхөн стиль л үлддэг”

ko2 Коко Шанелийн 10 эшлэл

 “Мөнгөтэй хүн гэж байдаг, бас баян хүн гэж байдаг”

ko3 Коко Шанелийн 10 эшлэл

“Тансаг эд биед эвтэйхэн байх ёстой, үгүй бол тансагт тооцогдохгүй”

ko4 Коко Шанелийн 10 эшлэл

“Орлуулагдашгүй нэгэн байхын тулд үргэлж бусдаас өөр бай”

ko5 Коко Шанелийн 10 эшлэл

“Хана мөргөж цаг үрээд хэрэггүй, түүнийг хаалга болгож хувирга”

ko6 Коко Шанелийн 10 эшлэл

“Хувцас загвар бол харьцааг зөв тааруулах асуудал”

ko7 Коко Шанелийн 10 эшлэл

“Зарим хүмүүс тансаг байдлыг ядуу хоосны эсрэг ойлголт гэдэг. Үнэндээ энэ бол бүдүүлэг байдлын нөгөө тал.”

ko8 Коко Шанелийн 10 эшлэл

“Сүрчиг хэрэглэдэггүй эмэгтэйд ирээдүй байхгүй”

ko10-837x1024 Коко Шанелийн 10 эшлэл

“Байгаль чамд 20 насны чинь царайг өгдөг, 50 хүрэхэд ямар байх нь чиний асуудал”

ko11 Коко Шанелийн 10 эшлэл

“Эрчүүдийг хүүхэдтэй адил гэдгийг ойлгох тусам чи бүгдийг мэддэг болно”

ooo Коко Шанелийн 10 эшлэл

“Гарт нь эр хүн байхад хүүхнүүд яагаад эр хүний чаддаг бүхнийг хийхгээд байдгийг би ойлгодоггүй”

 

Л.Баяр

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close