Нийгэм

Улаанбаатар руу тарваганы нойтон мах оруулахыг завджээ

Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор энэ сарын 15-ны өдөр Төв аймгийн Лүн сумаас Улаанбаатар хот руу зорчиж явсан тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийжээ.

Шалгалтаар иргэн Т-гийн ачаанаас ахуйн зориулалтаар агнахыг хориглосон амьтан болох 9 бодгаль тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлсэн байна. Тарваганы тулмуудыг ЗООНОЗ өвчин судлалын төвд хүргүүлэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох арга хэмжээг авчээ.

Иргэн Т-д торгууль 300.000 төгрөг болон амьтдын Экологи-Эдийн-Засгийн үнэлгээгээр 2.592.000 төгрөг нийт 2.892.000 төгрөгийн торгууль ногдуулжээ.

Хуульд  “Амьтны тухай хууль зөрчсөн бол 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй хэмжээний төгрөгөөр торгоно”  гэсэн байдаг.

 

Л.Баяр

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close