Боловсрол

Хичээл эхлэхээс өмнө багш нарыг 12-15-н багц шинжилгээнд хамруулна

Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир дараах мэдээллийг өглөө.

Шадар сайд, Сангийн Сайд, ХНХ-ын сайд, ЭМ-ийн сайд, БШУЯ-ны сайд нар Хичээлийн шинэ жилийг эхлүүлэх, бэлтгэх ажлыг хийхээр болсон. Үүнд нийгмийн сэтгэлзүйн нөлөөллийн ажил, цар тахлын үед бүх боловсролын байгууллага хэрхэн ажиллах талаар чиглэл өгсөн.

Мөн БШУ-ын сайдын А/17 гэсэн хичээлийг удирдан зохион байгуулах нарийвчилсан түр журмыг гаргасан. Үүнийг бүх аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт сургалтыг зохион байгуулсан.

Багш нарыг хичээл эхлэхээс өмнө 12-15 төрлийн багц шинжилгээнд хамруулна. Зарим дүүрэгт эхний багц шинжилгээ хийгдэж байгаа. БШУЯ нийгэм сэтгэл зүйн нөлөөл үйл ажиллагааны хэсэг хуралдаж байна. Ингээд хичээл эхлэхэд ямар нэгэн айдас түгшүүргүй, нэгдсэн ойлголттой, хамтын оролцоотой байхыг энэ ажлын хэсэг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. гэлээ.

 

Л.Баяр

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close