Онцлох мэдээЭрүүл мэнд

ДЭМБ-ын жишиг үнэтэй харьцуулахад манай улсад эмийн үнэ 5-6 дахин өндөр байна

УИХ-ын нэгдсэн чуулган болж байна. Чуулганаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

yah ДЭМБ-ын жишиг үнэтэй харьцуулахад манай улсад эмийн үнэ 5-6 дахин өндөр байна

Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

“Хилээр орж ирсэн үнэ дээр 68 хувь нэмж эм зардаг. ДЭМБ-ын жишиг үнэтэй харьцуулахад манай улсад 5-6 дахин өндөр байна гэдэг судалгаа гарсан.

Тэгэхээр дураараа эмийн үнийг тогтоодог асуудлыг цэгцэлж өгөхгүй бол болохгүй. ДЭМБ-ын хийсэн судалгаагаар орж ирж байгаа гурван эм тутмын нэг нь хуурамч гэж байгаа. Тэгэхээр эмийн асуудал хариуцсан агентлагийг нь байгуулаад явахгүй бол үүний цаана олон хүний эрүүл мэнд, санхүүгийн асуудал байгаа” гэлээ.

 

Л.Баяр

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close