CoVID-19Онцлох мэдээ

А.Амбасэлмаа: 546 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар Монгол улсд ямар байсан талаар мэдээлэл хүргэв. Тэрбээр хэлэхдээ

“Өчигдөр ХӨСҮТ, Дарханд нийт 546 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Мөн 21, 22, 26, 31(2) настай гээд нийт 5 энхийг сахиулагч эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Монгол улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн нийт 298 тохиолдол бүртгэгдсэнээс 288 нь буюу нийт халдвар авагсдын 96,16 хувь нь эдгэрчээ. ХӨСҮТ-д одоо 10 хүн эмчлэгдэж байгаагаас 2-ынх нь бие хүндэвтэр байна” гэлээ.

 

Л.Баяр

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close