НийгэмОнцлох мэдээ

Япон Улсаас иргэдээ татан авах тусгай үүргийн онгоц хөөрлөө

Япон Улсаас иргэдээ татан авах тусгай үүргийн онгоц өнөө өглөөний 07.55 цагт хөөрлөө. Уг нислэг нь энэ сард Токио-Улаанбаатар чиглэлд үйлдэж буй хоёр дахь нь юм.

Өмнө нь наймдугаар сарын 7-нд Токио руу нислэг үйлдэж, Японд байгаа иргэдээс хүсэлт гаргасан 600 гаруй иргэнийг авчирсан. Тусгай үүргийн онгоц өнөөдөр орой 19.15 цагт эх орондоо газардана.

Энэ сард 14 удаа захиалгат нислэг үйлдэн 3,500 орчим монгол иргэнээ гадаадын улс, орнуудаас татаж авахыг УОК-ын Шуурхай штабаас мэдээлсэн.

Наймдугаар сарын 14 удаагийн нислэгийн хуваарийг хүргэж байна.

  1. 08 дугаар сарын 01-нд Сөүл-Улаанбаатар
  2. 08 дугаар сарын 05-нд Сиатл-Улаанбаатар
  3. 08 дугаар сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар
  4. 08 дугаар сарын 07-нд Токио-Улаанбаатар
  5. 08 дугаар сарын 08-нд Франкфурт-Улаанбаатар
  6. 08 дугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар
  7. 08 дугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар
  8. 08 дугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит
  9. 08 дугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар
  10. 08 дугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар
  11. 08 дугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар
  12. 08 дугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар
  13. 08 дугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
  14. 08 дугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close