Хууль эрхзүй

“Стандарт” банкнаас 109 сая ам.доллар зээлсэн хэрэгт яллагдагчаар татсан Ш.Батхүүг өнөөдөр шүүнэ

Авлигатай тэмцэх газраас “Жаст” группын захирал Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гадны “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар зээлсэн хэрэгт яллагдагчаар татан шалгаж эхэлсэн. 

Түүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  өнөөдөр 10:00 цагт болно.

Мөн түүнтэй хамт “Алтжин” группын Ерөнхий захирал Г.Алтжинг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан юм.

Наймдугаар сарын 05-нд болсон шүүх хурлын үеэр шүүгдэгч Г.Алтжин нэмж өмгөөлөгч авч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч н.Ундрах-Эрдэнэ нэмэлтээр нэр бүхий гэрчүүд оролцуулах зэрэг хүсэлтүүд гаргасан тул шүүх хуралдааныг өнөөдөр товлосон байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close