Хууль эрхзүй

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас зургаан хүн гэмтэж, дөрвөн хүн энджээ

Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд зургаан хүн гэмтэж, дөрвөн хүн амиа алджээ.

Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байдаг “Гор газ” ШТС-ын урд замд бямба гарагт буюу энэ сарын 22-нд “Daewoo” маркийн автобусны жолооч явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Тэнгэр” худалдааны төвийн урд замд наймдугаар сарын 23-ны шөнийн 3.11 цагийн үед “T.Prius” маркийн автомашины жолооч явган зорчигч хоёр хүнийг мөргөснөөр нэг иргэн нь амиа алджээ.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Б нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд байдаг “Сансар-32” худалдааны төвийн баруун талын замд өчигдөр буюу наймдугаар сарын 23-нд явган зорчигч 41 настай эмэгтэй О, 51 настай эрэгтэй Э нарыг мөргөснөөр иргэн Э-гийн амь нас хохирчээ.

Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт “Mitsubishi Pajero” маркийн автомашин наймдугаар сарын 23-ны 17.00 цагийн орчим онхолдсон байна. Ослын улмаас 63 настай жолооч Б нас баржээ.

Эдгээр зам тээврийн ноцтой хэргүүдийг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна. Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 204 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ авлаа.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны байдалд тохируулан хурдаа тааруулж явахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close