Таны амралтанд

Борооны тухай сонирхолтой баримтууд

Бороон дуслыг сэтгэлээсээ мэдэрдэг нэгэн байхад зүгээр л нороод өнгөрөх нь ч байна. Хүн бол байгалийн амьтан. Тиймээс байгалийн сайхан бүхнээс таашаал авч сурах нь бидэнд эрчим хүч, энерги өгдөг гэнэ. Энэ өдрийг “Борооны тухай” баримтуудаар угтья.

Бороо бол дэлхий дээрх гол нуур, далайн тэнгисийн усны нөөцийн ууршсан хэлбэр бөгөөд секунд тутамд дэлхийн гадаргын 16 сая тн усны нөөц тэнгэрт ууршдаг байна. Борооны үүл нь дунджаар 1200 м өндөрт бүрэлдэх нь бий боловч 10.000 м өндөр үүлнээс бороо орж байсан тохиолдол бий гэнэ.

yag Борооны тухай сонирхолтой баримтууд

Бороо нь дунджаар 35 км/ц хурдтай ордог бөгөөд салхины хурднаас хамаарч заримдаа 8 – 10 км/ц байх нь бий. Харин цасан ширхэг нь 3 – 6 км/ц хурдтай ордог ба энэ нь газрын гадаргад очих хүртэл нэг цагийг зарцуулдаг гэсэн үг юм.

Дэлхийн хамгийн чийглэг газар бол Хавайн Кауай арал бөгөөд энд жилийн 350 өдөр бороотой байдаг гэнэ. АНУ-ын Охио мужийн Вайнсбург хотод жил бүрийн 07.29-ний өдөр бүр бороо ордог ба энэ нь сүүлийн 100 жилд давтагдаж байгаа сонирхолтой үзэгдэл юм байна.

Ихэнхи уран зурагт зураачид борооны дуслыг ихэвчлэн нулимстай адилтгаж дүрсэлсэн байдаг ч үнэн хэрэгтээ борооны дусал нь дэлхийн бөмбөрцөг шиг бөндгөр, бөнжигнөсөн хэлбэртэй гэнэ. Харин хэмжээний хувьд 0.508 мм урт ба диаметр нь 0.7874 мм хэмжээтэй байдаг ажээ.

Дождь Борооны тухай сонирхолтой баримтууд

Цөлд ч бороо ордог

Шүхрийг анхлан нарнаас хамгаалах зорилгоор бүтээж байсан нь өдгөө бороо ба нарны аль алинаас нь та биднийг хамгаалах амьдралын чухал хэрэглээнүүдийн нэг болжээ. Шүхэр нь эртний Грек, Египет, Ром болон Хятад, Энэтхэгт эртнээс хэрэглэж ирсэн тансаг хэрэглээ байсан бөгөөд чухам хаана хэзээ зохион бүтээсэн нь маргаантай байдаг юм.

Бороо орж байхад нороогүй хэвээрээ үлдэх боломжтой дэлхий дээрх цор ганц газар бол элсэн цөлүүд юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээс авч үзвэл цөлд ч гэсэн бороо ордог боловч энэ нь цаг агаарын хэт халуун уур амьсгалаас болж газарт дуслалгүйгээр агаарт ууршдаг байна.

boroo1 Борооны тухай сонирхолтой баримтууд

Бороо нь тодорхой хэмжээний хүчилшилтэй байх ба pH хэмжээ 5.6 байх нь хэвийн гэж үздэг. Харин pH хэмжээ үүнээс бага байх юм бол “хүчлийн бороо” гэж нэрлэдэг. Хүчлийн борооны pH 5.5 байвал энэ нь элдэв нянг устгах чадалтай байдаг. pH нь бүр 4.5 байвал харин шавж, газар уснаа явагч болон загаснуудыг хөнөөх аюултай ажээ.

Дэлхий дээр 100 сая гаруй хүн борооноос харшилтай байдаг ба энэ нь борооны ус арьсан дээр нь дуссан тохиолдолд улайж загатнан, товруу үүсгэхийн сацуу бороонд удаа байвал үхэлд ч хүргэж болдог эмгэг юм байна.

Их Британиас гаралтай Европын уламжлалт “Дартс” тоглоомыг хэрхэн үүссэн тухай цөөнгүй түүх байдаг. Түүний нэг бол бороотой холбоотой энэхүү домог юм. Нэгэн цагт харваачдын дунд зохион байгуулагдсан тэмцээний үеэр бороо зүсэрч тэмцээнийг үргэлжлүүлэх аргагүйд хүрсэн тул арга буюу цэнгээний газарт орцгоожээ. Усан борооноор тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болсон тэдний нэг нь сумаа богиносгож ханан дээр байг онож шидлэх болсноор “Дартс” тоглоом үүссэн гэлцдэг ажээ.

boroo-1 Борооны тухай сонирхолтой баримтууд

-XVII зууны үед Их Британид борооны тухай хууль гаргаж байсан түүхтэй бөгөөд уг хуулинд бороо орох талаарх цаг агаарын мэдээг буруу таамаглаж мэдээлсэн цаг уурчид цаазын ял оноодог байсан гэнэ.

Бороо орж байхад нороогүй хэвээрээ үлдэх боломжтой дэлхий дээрх цор ганц газар бол элсэн цөлүүд юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээс авч үзвэл цөлд ч гэсэн бороо ордог боловч энэ нь цаг агаарын хэт халуун уур амьсгалаас болж газарт дуслалгүйгээр агаарт ууршдаг байна.

Дэлхий дээр 100 сая гаруй хүн борооноос харшилтай байдаг ба энэ нь борооны ус арьсан дээр нь дуссан тохиолдолд улайж загатнан, тов руу үүсгэхийн сацуу бороонд удаа байвал үхэлд ч хүргэж болдог эмгэг юм байна.

 

Л.Баяр

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close