Хууль эрхзүй

Иргэдийн мотоциклыг удаа дараагийн үйлдлээр хулгайлсан бүлэг этгээдүүдийг илрүүллээ

Дорноговь аймгийн Цагдаагийн газраас 

Уг этгээдүүд Дорноговь аймаг Сайншанд сум хоёрдугаар багийн нутаг дэвсгэрээс өнгөрсөн сарын 29-ний шөнө иргэн Б.О-ын улаан өнгийн “Dayun”, “Мандах Наран” хорооллын 201 дүгээр байрны урд талаас Б.Ц-ын улаан өнгийн “Haouje” маркийн мотоциклыг хулгайлжээ.

Мөн Дорноговь аймаг Өргөн сум 4 дүгээр багаас иргэн Б.Б-ын эзэмшлийн улаан өнгийн “Dayun”, Хонгорын 104 тоот хашаанд байсан иргэн Б.Б-ын эзэмшлийн хар өнгийн “Haouje” маркийн мотоцикл хулгайлсныг цагдаа нар илрүүлж, хохирогчдын хохирлыг барагдуулан ажиллаж байна.

Дээрх хэрэгтэй холбогдуулан иргэдийг эд хөрөнгөө хараа хяналттай байлгаж, хулгайн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close