Нийгэм

Хүүхдийг гамшиг ослоос өөрийгөө хамгаалахад сургах гарын авлага гаргалаа

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс хүүхэд, багачуудад зориулсан “Чингэлбаатар хүүгийн гавьяат үйлс” зурагт гарын авлагыг гаргалаа.

Энэхүү гарын авлага нь хүүхэд багачуудыг болзошгүй гамшиг осол, аюулт үзэгдэл, гал түймрийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах аюулгүй амьдрах ухаанд сургах чадварыг эзэмшүүлэх юм.

Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран гаргасан уг гарын авлагыг дүүргийн ерөнхий боловсролын сургуулиар дамжуулан хүүхэд, багачуудад хүргэх аж.

 

Эх сурвалж: ОБЕГ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close