НийгэмУрлаг, Спорт

Алтай хотод 3500 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барьж байна

Үндэсний их баяр, аймгийн наадмаас гадна улс, бүс, аймгийн хэмжээний спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээг зохион байгуулах боломж бүхий 3500 хүний суудалтай Цэнгэлдэх хүрээлэн барих тендерт “Арвин бэлт” ХХК долоодугаар сард шалгарч бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээд байна.

Улсын төсвийн 6,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах цэнгэлдэх хүрээлэнгийн гадна тохижилт болох авто зогсоолын газар шорооны ажил, суурь цутгалт эхлээд байсан бол одоогоор А, Б блок буюу төв тайз, хүндэтгэлийн асрын барилгын цутгалтын ажил хийгдэж байна.

“Арвин бэлт” ХХК сэрүү орохоос өмнө буюу 10 дугаар сард багтаан бетон цутгалтын ажлаа гүйцэтгээд үндсэн хийц нь металл каракас хийгдэх тул 12 сард багтаан хүлээлгэж өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.

Зохион байгуулалтын хувьд гаднаа 1000 авто машины зогсоолтой, 3500 хүний суудалтай, 2 жигүүртээ сагсан бөмбөг, хөл бөмбөгийн талбайтай, хөнгөн атлетикийн замтай, нар салхины халхавчтай байхаар төлөвлөгджээ.

118408275_1565934930252335_2262638109380895344_o.jpg?_nc_cat=104&_nc_sid=8024bb&_nc_ohc=-lcW2yoNhFIAX_2lhne&_nc_ht=scontent.fuln6-1 Алтай хотод 3500 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барьж байна

 

Говь-Алтай аймгийн ЗДТГ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close