Эрүүл мэнд

Биднийг аажмаар үхэлд хүргэдэг 12 хүнс

Бидний хэрэглэж байгаа зарим хүнс хүнийг аажмаар үхэлд хүргэдэг гэдгийг та мэдэх үү? Урт удаан хугацаанд тогтмол хэрэглэснээр хүний биед сөргөөр нөлөөлж улмаар үхэлд хүргэх аюул дагуулдаг өргөн хэрэглээний зарим хүнсний бүтээгдэхүүнийг уншигч танд танилцуулж байна. Хэрэв та дараах хүнсийг хэрэглэдэг бол одооноос татгалзаж эрүүл мэндээ бодоорой.

1. Улаан лоолийн лаазалсан соус нь өөртөө маш онцгой шинж чанарыг агуулдаг. Энэ нь элсэн чихэр болон натри бөгөөд удаан хугацаанд байнга хэрэглэснээр чихрийн шижин, таргалалт, зүрх судасны өвчлөл, шүд цоорлыг бий болгох эрсдлийг дагуулдаг гэнэ. Иймд та аль болох лаазалсан улаан лоолыг хэрэглэхээс татгалзаарай.
1. Улаан лоолийн лаазалсан соус нь өөртөө маш онцгой шинж чанарыг агуулдаг. Энэ нь элсэн чихэр болон натри бөгөөд удаан хугацаанд байнга хэрэглэснээр чихрийн шижин, таргалалт, зүрх судасны өвчлөл, шүд цоорлыг бий болгох эрсдлийг дагуулдаг гэнэ. Иймд та аль болох лаазалсан улаан лоолыг хэрэглэхээс татгалзаарай.

2. Хийжүүлсэн ундаа нь эрүүл мэндийн дайсан гэдгийг та бид бэлхнээ мэдэх билээ. Гэвч хэрэглэсээр. Үний гол нууц нь найрлага бөгөөд сахар, хүнсний будагч бодис тогтворжуулагч бодисын агууламж ихтэй. Мөн кофейны агууламжтай. Элсэн чихэргүй хувилбаруудад нь ч чихэр агуулагддаг. Иймд та бүхнийг аль болох гэрийн нөхцөлд жимсээр ундаа хийн ууж байхыг зөвлөе.

3. Утсан хиам, гахайн мах зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүний агууламжид нитрат, амт оруулагч бодис их. Эдгээр нь хавдар, чихрийн шижин үүсэх эрсдийг нэмэгдүүлж байдаг. Цаашлаад хүний зан авир болон хүүхдийн сурах үйл явцад сөргөөр нөлөөлдөг.

4. Ургамлын тос нь та бидний өдөр тутмын хэрэглээ. Харин энэ нь зүрх судасны өвчин таргалалт, хорт хавдар, Алцгеймерийн өвчин үүсгэж болох аюултай хүний биед шингэдэггүй транс тосны агууламжтай ажээ.

5. Маргарин нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг бүтээгдэхүүний нэг. Энэ нь устөрөгчтэй хүнсний ногооны тосоор хийгдсэн цөцгийн тосны хамгийн муу хувилбар. Хүний биед сөрөг нөлөө үзүүлэх орц найрлага ихээр агуулагдагсан байдаг. Иймд та бүхэн аль болох эрүүл хүнс хэрэглэж заншаарай.

6. Чипсэнд амт үнэр оруулагч болон төмсийг тосонд шарахаар үүсдэг акриламид хэмээх аюултай бодис агуулагддаг. Энэ нь хорт хавдар, түрүү булчирхайн хавдар шулуун гэдэсний хорт хавдар үүсэх эрсдлийг эрс нэмэгдүүлдэг байна.

7. Савласан саладанд их хэмжээний чихэр, фруктозын агууламж өндөр байдаг аж. Гэрийн нөхцөлд эрүүл хүнсээр салад хийж идэх нь зөв алхам юм.

8. Нэг сав чихэр орлуулагч нь 12кг чихрийг орлодог аж. Таны мөнгөнд хэмнэлттэй ч эрүүл мэндэд мөн л асар сөрөг нөлөөтэй. Идэх дуршлыг эрс нэмэгдүүлдэг нь таргалалт зүрх судасны өвчин үүсэх өндөр эрсдэл дагуулдаг.

9. Архи нь хүний эрүүл мэндэд ямарч ашиггүй бөгөөд асар их илчлэг агуулдаг. Шигэн алдалт, элэгний хатуурал, жин нэмэх, сэтгэл гутрал, арьсны зарим нэг эмгэг үүсгэдэг.

10. Боловсруулсан гурилаар хийсэн цагаан талх нь цусан дах сахарын хэмжээг нэмэгдүүлдэг ба энэ нь таргалалт үүсэх, бамбай булчихрайг үрэвсүүлэх шалтгаан болдог ажээ. Буудайн гурилыг химийн аргаар боловсруулж байж сая цагаан өнгөтэй болдог бөгөөд энэ үйл явцад уураг, шим тэжээл витаминууд үгүй болдог.

11. Сүү сүүн бүтээгдэхүүнийг 2 ба түүнээс дээш хоног хадгалан хэрэглэхэд тохиромжгүй байдаг. Үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүнд тогтворжуулаг бодис болон бусад төрлийн химийн бодис агуулагддаг учир удаан хугацааны хадгалах боломжийг бий болгодог ч бас л таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг дагуулдаг.

12. Эцэст нь мэдээж түргэн хоол. Амттай хямхан мөн хаа сайгүй байдаг. Хэдий тийм ч будагч, тогтворжуулагч бодис, сахар болон бусад нэмэлт химийн бодисоор баялаг. Түргэн хоол нь чихрийн шижин, хавдар, сэтгэц болон таргалалт, зүрх судасны өвчин үүсгэх аюултай.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close