CoVID-19Онцлох мэдээЭрүүл мэнд

А.Амбасэлмаа: Байгууллагын ойд оролцож хоолны хордлогод орсон иргэд ХӨСҮТ-ийн эмч нарт ачаалал үүсгэж байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.08.29/

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр дөрвөн лабораторид 731 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Үүнд, Энэ сарын 09-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлээр ирсэн 261 хүний давтан шинжилгээ, мөн наймдугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ, Орхон аймагт тусгаарлагдсан 91 хүний давтан, Сэлнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүний давтан, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5 хүний давтан, сувиллын ажиглалтад байгаа 4 хүний давтан, тусгаарлан ажиглах байранд байгаа 30 хүний давтан, Дорноговь аймгийн Хангимандалын боомтоор орж ирсэн авто тээврийн 13 хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 17 жолоочийн шинжилгээ, гадаад улс руу явах хүсэлт гаргасан 23 хүний шинжилгээ багтаж байна.

Монгол улсад батлагдсан 301 тохиолдол байгаагаас 291 хүн эдгэрсэн. Сувиллын ажиглалтад 25, гэрийн ажиглалтад 40, ажиглах хугацаа дууссан 226 хүн байна.  ХӨСҮТ-д 10 хүн эмчлэгдэж байгаагаас нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Ойрын үед байгууллагууд ойн арга хэмжээ хийж олон хүн цуглуулж байна. Өчигдөр нэгэн байгууллага 50-60 хүн цуглуулан ойн арга хэмжээ зохион байгуулснаас болж хоолны хордлогот халдвар гарлаа.

Тэдгээрээс шөнө 14 хүн ХӨСҮТ-д ирж хэвтсэнээс хоёр нь эрчимт эмчилгээний тасагт орсон. Одоог хүртэл хүмүүс цуварч ирсээр байна. Уг хоолны хордлогот халдварын нууц үе нь 7-14 хоног байдаг. Их ажлын хажуугаар давхар ХӨСҮТ-ийн эмч нарт ачаалал өгч байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close