ДэлхийдОнцлох мэдээЭрүүл мэнд

Хоол боловсруулалт муудсаныг илтгэх 21 шинж

Хүн бүр л сайхан харагдахыг хүсдэг. Сайхан биетэй, цэвэрхэн сайхан арьстай, оюун ухаан төгөлдөр, бие эрүүл саруул байхын тулд зөв хооллох шаардлагатай.

Гэтэл бие махбод хоол шинжээж, боловсруулж чадахгүй болбол мянган эрүүл хүнс хэрэглээд ч үр ашгаа өгнө гэж байхгүй. Тэгвэл ходоод гэдэсний замын үйл ажиллагаа суларсныг яаж мэдэж болох вэ?

Аюурвэдийн анагаах ухаанд хоол хүнсний шингэж “хоол боловсруулалтын гал”-аас шалтгаалдаг гэнэ. Энэ нь хоол боловсруулалт, зөөвөрлөлт, бие махбодод орж байгаа бүхнийг залгих зэрэг үйл явцыг хангаж байдаг.

Ходоод гэдэсний замын үйл ажиллагаа алдагдах үед “хоол боловсруулалтын гал” ирж байгаа бүх бүтээгдэхүүнийг шатааж чадахгүй болж, тэдгээр нь хуримтлагдсаар бие махбодыг аажмаар хордуулдаг гэнэ. Ихэнх өвчин бүдүүн болон нарийн гэдсэнд хуримтлагдсан хортой бодисоос болж үүсдэг гэж мэргэжилтнүүд баталдаг байна.

content_пищеварение Хоол боловсруулалт муудсаныг илтгэх 21 шинж

Хоол боловсруулалт муудсаныг илтгэх шинжүүд:

  1. Зөв хооллож, хангалттай хөдөлгөөнтэй байсан ч илүүдэл жинд орох
  2. Гэдэс дүүрэх
  3. Хоол идсэний дараа хэхэрч гулгих, цанхайх
  4. Хэт их хүчил ялгарах, шар хөөрөх
  5. Өтгөн өөрчлөгдөх, өтгөн хатах, шингэн алдах
  6. Гэдэс эвгүйрхэх, хорсох, гашуу оргих
  7. Өтгөнөө бүрэн суллаж чадахгүй байх
  8. Энгийн порцоор идсэн үед ч ходоод хүнд оргих, нойр хүрэх
  9. Үе үе бөөлжих, гулгих
  10. Батга болон арьсан дээр элдэв тууралт гарах
  11. Хумсны арьс хуурайшиж сөрдийх
  12. Арьс хэт хуурайшиж арзайх
  13. Шимэгч, хорхойгоор халдварлах
  14. Амнаас эвгүй үнэр үнэртэх
  15. Хэлэн дээр зузаан өнгөр тогтох
  16. Харшлын урвал илрэх
  17. Мөөгөнцөртөх
  18. Сарын тэмдгийн өмнөх синдром илрэх
  19. Арьсны экзем, чонон хөрвөс харах
  20. Хайрст үлдтэй болох
  21. Эрч хүчгүй болох, толгой манарах, анхаарал төвлөрөх чадваргүй болох

 

econet.ru

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close