Онцлох мэдээЭрүүл мэнд

Эмнэлгүүд хагас бие даасан байдалд шилжсэнээр улс төрөөс ангид шийдвэр гаргах боломжтой

Улсын Их хурлын ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн салбарын дөрвөн гол хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, арваннэгдүгээр сарын 1-нээс зарим өөрчлөлт мөрдөгдөж эхлэхээр болсон билээ. Үүнд: Эмнэлгийн тусламж үйлчилгээ, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тухай, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиудад оруулсан юм. Энэ өөрчлөлттэй холбогдуулан Urug.mn сайт Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас зарим асуултад хариулт авсан байна. Тэрбээр иргэдийн дунд Улсын эмнэлгийг хувьд шилжүүлэх гэж байна гэсэн асуудалтай холбогдуулан ийм тайлбар өгчээ.

nas1 Эмнэлгүүд хагас бие даасан байдалд шилжсэнээр улс төрөөс ангид шийдвэр гаргах боломжтой

/Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан/

Улсын эмнэлгүүдийг хагас бие даасан байдалд шилжүүлж эхэлсэн. Эмнэлгүүд асуудлаа шийдэх эрх мэдэлтэй болж байна гэж ойлгож болох уу?

Эмнэлгүүдийг хагас бие даасан байдалд шилжүүлэх тухайд иргэдийн дунд буруу ойлголт их байна. Энэ нь улсын эмнэлгийг хувьчилчхаж байна гэсэн үг огт биш. Харин эмнэлгүүд бие даасан төлөөлөн удирдах зөвлөлтэй болж байгаа юм. Нэг ёсондоо улс төрөөс ангид, хараат бус байдлаар шийдвэр гаргах боломжийг нь нээж өгч байна. Энэ онд УНТЭ, УГТЭ, Арьсны өвчин судлалын үндэсний төв зэрэг томоохон эмнэлгүүд хагас бие даасан байдалд шилжсэн. Жишээ нь, Улсын нэгдүгээр төв эмнэлэг хагас бие даасан байдалд шилжсэнээр хэд хэдэн өөрчлөлт гарсан. Энэ хүрээнд ажилтнуудын цалинг үе шаттайгаар нэмсэн. Тухайлбал, хандлагын 10 хувийн урамшуулал нэмж олгож байна. Цаашдаа үүнийг 30 хувьд хүргэх, 2-3 дахин нэмэхээр төлөвлөж байна.

 

Л.Баяр

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close