Онцлох мэдээЭдийн засаг

1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ

“Эрдэнэс-Тавантолгой” компаниас 1072 хувьцааны ногдол ашиг болох 96480 төгрөгийг тавдугаар сарын 1-ээс олгох шийдвэр гаргасан билээ. 1072 хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн шинэчлэгдсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүр эзэмшиж юм. 1072 хувьцааны ногдол ашиг болох 96480 төгрөгийг хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр олгохоор болсон юм.

Монгол Улсын 2 сая 512 мянган иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаагаас 1.6 сая нь хувьцааны дансаа нээлгэжээ.

Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” 1072 хувьцааны ногдол ашгийг өнгөрсөн баасан гаригаас хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжүүлж эхэлжээ. Энэ талаар ҮЦТХТ-ийн Стратеги, эрсдэлийн удирдлага, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн Т.Төгөлдөр Itoim.mn мэдээллийн сайт өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тэрбээр хэлэхдээ “Дансаа баталгаажуулсан 900 мянга орчим иргэний ногдол ашгийг шилжүүлж байна. Хувьцааны дансаа нээлгээгүй иргэдийн ногдол ашгийг хэзээ, хэрхэн өгөх нь одоогоор тодорхойгүй байна. Сангийн яамнаас нэгдсэн журмаар мэдээлэл өгнө” гэжээ.

Банкин дахь дансаа хувьцааны данстайгаа холбоогүй иргэдийн ногдол ашгийг хоёрдугаар ээлжинд олгох юм байна.

 

Л.Баяр

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close