Эдийн засаг

Монголбанк ам.долларыг 2853 төгрөгийн ханшаар банкуудад нийлүүллээ

Гадаад валютын дуудлага худалдаагаар өнөөдөр Монголбанк  21.5 сая ам.долларыг 2853.30 төгрөгийн ханшаар арилжааны банкуудад нийлүүлжээ. Харин  своп, форвард арилжаагаар банкуудаас санал ирээгүй байна.

Тодруулахад, гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох арга хэрэгсэл юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close