БоловсролОнцлох мэдээ

Таван мянган багшийг орон сууцаар хангахаар ажиллаж байна

“Ногоон хөгжил үндэсний нэгдэл” хувьцаат компаниас Монголын багш нарын “Шинэ зуун” зөвлөлдөх зөвлөл ТББ-тай  хамтран “Хувьцаат орон сууц хөтөлбөр”-ийг энэ оны наймдугаар сарын 3-ны өдрөөс хэрэгжүүлж эхлүүлсэн юм.

Тус хөтөлбөр нь багш нарыг орон сууцжуулах, хөрөнгөжүүлэх зорилготой ба 5000 багшийг орон сууцаар хангахаар ажиллаж байгаа юм.

99333 Таван мянган багшийг орон сууцаар хангахаар ажиллаж байна

Хувьцаат орон сууц хөтөлбөрт хамрагдах шалгуур нь боловсролын салбарт олон жил багшилсан, тэтгэвэрт гарсан зэргийг  үндэслэн хамруулж байгаа аж.

Аливаа банкны зээл, зээлийн хүү, зээлийн нөхцөл зэргээс шалтгаалан төрийн албан хаагч болох багш нар байртай болоход асуудалтай байдаг. Харин уг төслийн хүрээнд хүүгүй, урьдчилгаагүйгээр сар бүр 500 мянган төгрөг төлөх нөхцөлтэйгөөр багш нар орон сууцтай болох боломжтой болж байгаа юм.

Хөтөлбөрт хамрагдсан эхний 900 багшаас өнөөдрийн байдлаар 30 багш байрны түлхүүрээ гардан авсан байна. Хөтөлбөрт хамрагдсан нийт багш нарт компаниас өгсөн дугаарын дагуу сар бүр тогтмол орон сууцыг хүлээлгэн өгөх ба гэрээ хийгдсэнээс 36 сарын дотор орон сууцандаа орох боломжтой болох аж.

Тус хөтөлбөрт эхний ээлжид олон жил ажилласнаас гадна нийслэлийн алслагдсан бүсэд, гэр хороололд амьдарч байгаа багш нарыг түлхүү хамруулах юм байна.

Орон сууцны төлбөрийн нөхцөл

  • Хүүгүй
  • Урьдчилгаагүй
  • Орлого нотлох зэрэг олон шалгуургүй
  • Гэрээ хийгдсэн цагаас хойш байраа өөрийн болгох хүртэл сар бүр тогтмол тодорхой дүн бүхий төлбөрийг төлнө.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close