Эдийн засаг

Монголбанк 14.8 тонн үнэт металл худалдан авчээ

Өнгөрсөн сард Монголбанк 1.7 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 14.8 тонн үнэт металл худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал таван тонноор өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 14.8 тонн үнэт металлын 13.1 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна.

Өнгөрсөн сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 87.8 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 209.7 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны хоёр хэлтэс нийт 1.1 тонн үнэт металл худалдан авчээ. Монголбанкны тайлант сард худалдан авсан нэг грамм алтны  дундаж үнэ 180 мянга 96  төгрөг байв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close