НийгэмОнцлох мэдээ

П.Одонбаатарыг Тагнуулын Ерөнхий Газрын даргаар томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Тагнуулын Ерөнхий газрын даргыг томилох асуудлыг хэлэлцжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Тагнуулын Ерөнхий газрын даргаар тус байгууллагын тэргүүн дэд дарга П.Одонбаатарыг томилсон байна. Түрүүчийн дарга болох Д.Гэрэл нь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.

Пэлжээгийн Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Цэргийн байгууллагад нийт 25 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны наймдугаар сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаар түүнийг Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргаар томилж байсан юм.

П.Одонбаатар нь 1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч;

1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч;

2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга;

2018-2019 онд Тагнуулын ерөнхий газрын албаны дарга;

2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байжээ.

Н.БАТАА

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close