Нийгэм

АНУ-аас өнөөдөр 254 иргэн эх орондоо ирнэ

АНУ-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц  наймдугаар сарын 30-ны 23:52 цагт Улаанбаатараас хөөрсөн. Уг тусгай үүргийн онгоц ирэх 09 дүгээр сарын 02-ны 14:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 254 хүн иргэн эх орондоо ирэх бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл-40, өндөр настан-54, жирэмсэн-6, эрүүл мэндийн шалтгаантай-74, бусад шалтгаантай-80 иргэн байгаа юм. Иргэдийг “Ивээлэн”, “Энхсаран” сувилал, “Тулгат” амралтын газар, “White house” буудалд тусгаарлана.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close