Онцлох мэдээЭдийн засаг

Та цахимаар үнэт цаасны данс нээлгэн 1072 хувьцаагаа авах боломжтой

“Эрдэнэс таван толгой” компанийн 1072 хувьцааны ноогдол ашиг иргэдийн дансанд өчигдөр /2020.09.03/ орж эхэлсэн.

Тодруулбал, /2020.08.31/-ний өдрөөс өмнө үнэт цаасны дансаа нээлгэж, банкны өөрийн дансаа холбуулаад байсан 839525 иргэний ногдол ашгийн мөнгө өөрийн нэр дээрх банкны дансанд нь шилжин орж байна.

Иргэн та үнэт цаасны дансаа нээлгэсэн ч банкны зөв дансаа холбуулаагүй бол брокерийн компанидаа хандан холбуулах, үнэт цаасны дансаа нээлгээгүй бол яаралтай нээлгэн ногдол ашгийн мөнгөө авах боломжтой. Та цахимаар үнэт цаасны данс нээлгэх боломжтой.

Та өөрийн 1072 хувьцаагаа цахимаар шалгах боломжгүй бол энгийн утасны тарифтай 18001072 дугаарын утсаар лавлаж тодруулж болох юм. Мөн 158989 дугаарт өөрийн регистрийн дугаараа латин үсгээр илгээж, хувьцааны мэдээллээ авч болно.

Иргэд өөрийн нэр дээрх хувьцаагаа шалгахын тулд ҮЦТХТ ийн https://net.schcd.mn/registration/ сайтад хандан регистрийн дугаараа оруулснаар хувьцааны тоо болон данстай эсэхийг тодорхойлох мэдээллүүд гарч ирнэ.

Мөн иргэн та Монголын хөрөнгийн биржийн www.mse.mn/mn/brokers/78 сайтад хандан албан ёсны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй брокерийн компаниудаас сонгоорой.

ИРГЭН ТАНЫ АВАХ НОГДОЛ АШГИЙН ХЭМЖЭЭ

  • 1072 хувьцаатай иргэн 96 480 төгрөг
  • 1063 хувьцаатай иргэн 95 670 төгрөг
  • 964 хувьцаатай иргэн 86 760 төгрөг
  • 857 хувьцаатай иргэн 77 130 төгрөг
  • 750 хувьцаатай иргэн 67 500 төгрөг
  • 536 хувьцаатай иргэн 48 240 төгрөг
  • 527 хувьцаатай иргэн 47 130 төгрөг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close