Нийгэм

Хэлмэгдэгчийн төрсөн охинд 40 сая төгрөгийн нөхөн олговор олголоо

Улс төрийн хилс хэргээр хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгчийн ар гэрийнхэнд нөхөх олговор олгохоор хуультай. Тэгвэл Архангай аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос нэгэн хэлмэгдэгчийн төрсөн охин Н.Цэрэндолгорт 40 сая төгрөгийн нөхөх олговрыг энэ сарын нэгний өдөр олголоо.

Н.Цэрэндолгор гуайн аав Ням нь 1945 онд түүнийг найман настай байхад хэлмэгдэн хоригджээ. Ээж нь 8 хүүхдийн хамт үлдэж байсан бөгөөд тэднээс Н.Цэрэндолгор гуай л амьд сэрүүн үлдсэн гэж байлаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close