Дэлхийд

10 сая долларын үнэтэй “азын зоос”-ыг дахин дуудлага худалдаагаар зарна

АНУ-ын хамгийн анхны мөнгөн зоос 2013 онд 10 сая доллараар худалдаалагдсан. Тэрхүү зоосон мөнгийг Нью-Жерсигийн нэгэн зоос цуглуулагч худалдан авчээ. Түүхийн ховор хэсгийг өөрийн болгохын тулд үүнээс их мөнгө төлөхөд бэлэн байсан гэдгээ эзэмшигч Брусс Морелан мэдэгдэж байсан.

Тэрбээр “Энэ бол мөрөөдлийн зоос. Ямар ч үнээр үнэлэх боломжгүй. Өөр нэгэнд өгөх гэж байгаадаа хамарсалтай байна” хэмээн мэдэгджээ. Энэ зоосноос гадна 20 сая долларын үнэ бүхий зооснуудаа дуудлага худалдаагаар зарахаар болсон тухай тэрбээр мэдээлэн, “Бусад сорилтууд руу шилжих цаг болсон тул зоосны шинэ эзэн үүнийг үнэт зүйл болгож хадгална гэж найдаж байна” хэмээжээ.

Үүнээс өмнө энэ зоосон мөнгө 1999 онд худалдаалагдахад нэг хүн 4.1 сая доллараар зоосыг өөрийн болгосон аж. Мөнгөн долларын нүүрэн талд эрх чөлөөг илэрхийлэн үсээ задгай тавьсан эмэгтэй дүрслэгдсэн байдаг. Түүний толгой дээр “Liberty” буюу эрх чөлөө гэсэн үг бичээстэй байх бөгөөд хоёр талаар нь тухайн үед АНУ-ын бүрэлдэхүүнд байсан 15 мужийг орлох одод байршуулжээ. Ар талд нь АНУ-ын бэлгэдэл болох цагаан толгойт бүргэд дүрслэгдэж, дор нь “United States of America” гэсэн бичвэр байдаг.

1795 оноос хойш зоосон мөнгөний загвар өөрчлөгдсөн тул хамгийн анх буюу 1794 онд цутгагдсан хоёр мянга хүрэхгүй зоосон мөнгөний үлдэгдэл нь маш ховорд тооцогддог юм. 1794-1804 онуудад АНУ-д 160 мянга орчим нэг долларын зоосон мөнгө цутгагдсан ч өдгөө тэдгээрээс ердөө 200 хүрэхгүй хувь үлджээ. Эдгээр зоосон мөнгөнүүд дэлхийн хамгийн өндөр үнэтэй зоосонд тооцогдож байна. 2008 онд 1804 онд цутгагдсан зоосон мөнгө 3.7 сая долларын үнэ хүрч байжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close