Нийгэм

Сайжруулсан шахмал түлш хэрэглэх бэлтгэлээ хангахыг иргэддээ уриалж байна

Энэ өвлөөс Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлнэ.

Алслагдсан дүүргүүд болон нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийн ажил үргэлжилсээр байна.

Шахмал түлшний үйлдвэр гурав, коксын үйлдвэр, нүүрс угаах гэсэн таван блок үйлдвэртэй бөгөөд ирэх арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад орох юм.

Сайжруулсан түлш үйлдвэрлэх эхний блокыг ажиллуулж 72 цагийн туршилт хийж эхэлсэн бөгөөд үргэлжлүүлэн түлш үйлдвэрлэж байна.

Тиймээс айл өрх, иргэд та бүхнийг галлагааны улирал эхлэхээс өмнө зуух яндангийн битүүмжлэлээ шалгаж, сайжруулсан шахмал түлш хэрэглэх мэргэжлийн байгууллагуудын заавар, зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг уриалж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын газар 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close