Бизнес Мэдээ

Гарааны бизнес эрхлэгчдэд төрөөс дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүслээ

УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос  “Гарааны бизнес эрхлэлтийн тулгамдсан асуудлууд ба төрийн дэмжлэг” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Г.Амартүвшин, Г.Дамдинням болон БШУЯ, МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парк, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Дриймэрс нэгдлийн төлөөлөл зэрэг 50 гаруй гарааны бизнес эрхлэгчид оролцлоо.

e5c7bd8f0325140673f94ab7806779400f12f124 Гарааны бизнес эрхлэгчдэд төрөөс дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүслээ

“Инновац, цахим бодлогыг эдийн засаг гэх ухагдахуунаар ойлгох ёстойг Н.Учрал гишүүн онцолсон бол БШУЯ-ны Инноваци, технологийн газрын дарга Д.Одгэрэл Инноваци, технологийн төрлөөр хэрэгжүүлж буй бодлого, зорилтыг танилцуулсан юм.

Тус хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж буй  “Dreamers”  нэгдэл 500 гаруй гарааны компаниудыг эгнээндээ нэгтгэсэн байна. УИХ-д  бие даасан байнгын хороотой болсондоо тус салбарын гарааны бизнес эрхлэгчид баяртай байгаагаа илэрхийлж, хууль эрх зүйн орчин, төсөв, хөрөнгө оруулалт, хүний нөөц боловсон хүчний асуудлаар тодорхой хэд хэдэн саналуудаар хамтарч ажиллахыг  Байнгын хорооны даргад уламжиллаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close