Чихрийн шижин өвчин нь хүний
амьдралын наснаас есөн нас хороодог болохыг
Бээжингийн анагаах ухааны сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Тодруулбал АНУ-ынанагаах ухааны сэтгүүлд Бээжингийн анагаах
ухааны их сургуулийн профессор Ли Ли Мин-ны \”Чихрийн
шижин өвчний тархалтын” талаарх эрдэм шинжилгээний судалгааны өгүүлэл нийтлэгдсэн
байна.
Уг өгүүлэлд хятад улсад
чихрийн шижин өвчин хот хөдөөд ямар тархалттай байгааг судалжээ. Судалгааны үр
дүнд хэрэв чихрийн шижингээр өвчилсөн тохиолдолд наслах наснаас есөн насыг хороодог
болохыг тогтоолоо. Түүнчлэн хятад улсад хийсэн судалгаагаар насанд хүрсэн 10000
гаруй хүн чихрийн шижинтэй бөгөөд
дэлхийн улс орнуудтай харьцуулахад бага тоо хэдий ч энэ тоо улам нэмэгдэх
хандлагатай байгаа гэв.
Судалгаанд 2004-2008 оныхооронд хятадын
10 мужийн30-79 нас бүхий иргэдийг хамруулжээ. Гэтэл тэдний 52.8 хувь
нь дээрх өвчнөөр өвчилсөн байсан аж. Эрдэмтдийн олж мэдсэнээр чихрийн шижин
өвчин нь чимээгүй хэдийч
даамжирвал үхэлд хүргэх аюултай өвчин гэж ярьж байлаа.
Хэрэв дээрх өвчнөөр өвчилсөн
тохиолдолд цус багадах,
бөөр өвчлөх, зүрх өөхлөх, элэг хавагнах, эмэгтэйчүүдийн хөхний хавдар зэрэг эрсдэлд хүргэдэг аюулт
өвчин юм.
Чихрийн шижингээр 25 насандаа өвдөхөд 25 жилийн дараа үхэх эрсдэл нь 69 хувиар нэмэгдэх эрсдэлтэй юм
байна. Мөн энэ төрлийн өвчнөөр өвчлөх иргэдийн тоо хятад улсад жил бүр нэмэгдэх хандлагатай байгаа юм
байна.
Үндэстэн агентлаг