• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 11 сарын 23
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

    Бодь Интернэшнл ХХК: Иргэн Х.Нямбаатарын мэдээлэлд дурдагдсан машины зураг, цүнхтэй мөнгө нь баримт нотолгоогүй, зохиомол яриа, илт гүтгэлэг юм

    Иргэн Г.Ган-Очирыг нэг сарын хугацаатай цагдан хорьж шалгаж эхэлжээ

    Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулжээ

    МСНЭ: Сэтгүүлчдийг цагдан хорихоо зогсоо!

    Ахуйн хэрэглээний жижиг газ тэсэрч, нэг иргэн гэмтжээ

    Монгол – Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гаргалаа

    Ц.Даваацэрэнг суллаж, зорчих эрхийг нь хязгаарлалаа

    Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

    Улаанбаатарт үдээс хойш ИХ ЦАС орно

  • Улс төр
    Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

    “Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

    Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

    Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

    2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

    Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

    С.Цэнгүүн: Хэлэх муу үг олдохгүй юм. Амьдрал мэдэхгүй гэж дайрсаар байгаад үрэлгэн төсвөө батлууллаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа иргэн хэрэглээний зээлээ төлөх хугацаагаа 48 сараар сунгах боломжтой болно

    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

    Ливанд нэг сая гаруй хүн хүнсний хомсдолд өртөөд байгааг НҮБ анхаарууллаа

    Зах зээлд эрэлт муутай байгаа Cybertruck үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ

    АНУ-аас жил бүр Израильд өгдөг $3.8 тэрбумын зэвсгийн тусламжаа зогсоож байгаагаа зарлалаа

    Флавио Болсонару Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа  АНУ руу дүрвэжээ

    Төвөдийн хойд хэсэгт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 16 хүн амиа алджээ

    Франц даяар үймээн самуун, дээрэм тонуул эрчимжиж, 1,000 гаруй хүнийг баривчилжээ

    Хятадад хоёр зуу гаруй хүүхдийг хордуулсан цэцэрлэгийн эзэн бүх насаар хоригдох ял сонслоо

  • Эрүүл мэнд
    Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчин илэрсэн

    Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

    Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин нь уушгины тахал биш болох нь тогтоогдсон

    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Д.Сумъяабазар: Намайг дэмжиж байхад “ах аа” гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү

    Б.Солонго: Рио Тинтогийн томилсон 2 менежерээс албан бичиг аваад, ЗГ-ын хуралдаанд уншаад суух ч гэж

    Х.Баасанжаргал: УИХ-ын даргын гарын бэлэг 1000 төгрөг 10 төгрөг болохын цондон биш үү, санаа зовох асуудал биш үү!

    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

No Result
View All Result

“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

by undesten
2024-11-12 16:06
in Нийгэм, Уул уурхай
1
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын 6-7-нд нэр бүхий иргэд, ТББ-уудын зохион байгуулсан зөрчилдөөн, үймээн гарсан. Иймд Mongolian national rare earth corporation хуулийн байгууллагад хандахаа мэдэгдээд байна.

Үүнтэй холбогдуулан 2012.02.10-ны өдөр нийтэлсэн, газрын ховор элементийн түүхийг өгүүлсэн, танин мэдэхүйн нийтлэлийг та бүхэнд дахин хүргэж байна.       

Та Iphone Ipad хэрэглэдэг үү? Хэрэв “Үгүй” бол шингэн дэлгэцтэй хавтгай зурагт танайд бий юу? Дахиад л “Үгүй” гэж хариулах гэж байгаа  бол гэрлийн чийдэн, баттерей бол байж л таараа.

Газрын ховор элемент орчин үеийн технологийн үйлдвэрлэлд ус агаар мэт хэрэгцээтэй зүйл аж.  Нэрнээсээ авахуулаад сонирхол татах энэхүү ашигт малтмалын талаар энгийнээр учирлах гээд оролдъё.

Газрын ховор элемент үгүй бол наад зах нь бидний хэрэглэж байгаа гар утас 1980 он руу ухарч тоосгоны дайтай аварга хэмжээнд очно. Мөн хөнгөн авсаархан зөөврийн нөүтбүүк тань чемоданы дайтай нүсэр болно гээд төсөөлөх гээд үз дээ. Санаанд багтамгүй байгаа биз.

Дэлбэлэх тэслэх бодис, радио электроник, машины тоног төхөөрөмж, гэр ахуйн барааны үйлдвэрлэл, химийн үйлдвэрлэл, металлург гээд олон салбарт хэрэглэгддэг газрын ховор элемент үгүй бол амьдрал хэчнээн өөр байх бол оо. Дэлхий дээр газрын ховор элемент (ГХЭ) өргөн тархсан байдаг. Басхүү 17 төрөл бий. Гэтэл яагаад “ховор” гэж нэрлэх болсон юм бол гэдэг бас сонин.

75 шоо метр хүчил агуулсан ус, нэг тонн гаруй радио идэвхт хаягдал тухайн орчинд  үлдэж хоцордог.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар тархцынхаа хувьд хомс бус нэгээс нөгөөг нь салган авч, хэрэглэх үйл явц нь л түүхэн цаг хугацаанд ихээхэн хүндрэлтэй байсан учир тэр гэнэ. Хамгийн гол нь газрын ховор элемент бусад ашигт малтмал шиг дан дангаараа оршдоггүй онцлогтой.

“Хятадын газрын ховор элементийн нийгэмлэг”-ээс гаргасан нийтлэлд хүхрийн хүчлийн концентрацыг өндөр температурт шатаах технологийг ашиглан нэг тонн газрын ховор элемент үйлдвэрлэхэд ойролцоогоор 805 кг флор, 13 кг тоос болон 9600-12000 шоо метр олон төрлийн хорт бодис агуулсан хаягдал хий ялгардаг байна.

Мөн түүнчлэн 75 шоо метр хүчил агуулсан ус, нэг тонн гаруй радио идэвхт хаягдал тухайн орчинд  үлдэж хоцордог хэмээн бичсэн байгаа юм. Энэ нь боловсруулах үйл явцын хувьд уул уурхайн ямар ч бүтээгдэхүүнээс илүү өндөр эрсдэлийг дагуулдаг гэсэн үг юм. “Энэ бол уул уурхайн бизнес биш. Харин химийн мэргэшсэн салбар юм” хэмээн Хятад  дахь “Форбэс & Манхаттен” компанийг төлөөлөн Монголд болсон хуралд оролцсон Аластэйр Нэйл “Газрын ховор элементийг хөгжүүлэхэд анхаарах зүйлүүд ба уурхай-үйлдвэрлэл-борлуулалт” илтгэлдээ дурдсан билээ.

Гэхдээ энэ бол бохир хортой химийн үйлдвэрлэл биш л дээ. Дүрэм горимынх нь дагуу зохих ёсоор ил уурхайн олборлолт явуулж, ангилан ялгаж авсны дараа хэрэггүй хаягдлаар овоолго хийснээр эхний  шат дуусдаг ажиллагаа юм. Харин тухайн улс өөрийн хүсэл сонирхол, хүчин чадлаас хамааран дараагийн шатны боловсруулалт хийх, бусад төрлийн үйлдвэрлэл явуулах эсэхээ шийддэг байна.

Дүрэм горимынх нь дагуу зохих ёсоор ил уурхайн олборлолт явуулж, ангилан ялгаж авсны дараа хэрэггүй хаягдлаар овоолго хийснээр эхний  шат дуусдаг.

Хүүеэ цаана чинь….

…Үс нь халзарч, шүд нь унасан, үр тариа нь хорчойж  хатсан, хорт хавдраар нас барагсад ихэссэн гэхчлэн олон тооны гомдол санал манай урд хөршид тасардаггүй байна. Нэг үгээр хэлбэл, ийм төрлийн уурхайн олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны гамшигт нөхцөл байдалтай холбоотой гомдол саналууд тус улсын шийдвэр гаргаж, бодлого тодорхойлогчдыг зүгээр суух аргагүй байдалд хүргэсэн гэж үзэж  болох нь.

Тиймээс Хятад улс байгаль орчин, ард иргэдийнхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьсан уу, эсвэл газрын ховор элементийн үнэ дэлхийн зах зээл дээр 20 орчим хувиар унасантай холбогдуулан үнээ өсгөх бодлого барихаар шийдсэн үү. Ямартай ч сүүлийн жилүүдэд Хятадын газрын ховор элемент боловсруулах хэд хэдэн томоохон үйлдвэр хаалгаа барьж, эрх баригчдын зүгээс экспортоо хумьж, татвараа нэмэх бодлого явуулж эхэлсэн байна.

Харин дэлхий нийт энэ үйл явдалтай холбоотой хэдийнэ тайлбар дүгнэлт хөврүүлээд эхэлсэн. Чингэхдээ тэд БНХАУ-ын нөхцөл байдлыг  байгаль орчин, ард түмэн гэхээс илүү эдийн засгийн сонирхлынх нь үүднээс өлгөн авч тайлбарлаж буй юм. Харин Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийнхэн энэ талаар бичиж, нэвтрүүлэхдээ дараах гурван нөхцөл байдлыг үндсэн шалтгаан болгож ишилжээ.

Мэдээж хэрэг Хятадын энэ төрлийн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээ өссөн нь нэгдэх үнэн. Томоохон үйлдвэрлэгчдийн зүгээс зах зээлийн уруудсан үнийг өсгөх зорилгоор хаалгаа түр хугацаанд барьсан нь хоёр дахь үнэн. Түүнчлэн Хятад улсын хувьд байгаль орчиндоо учруулсан хор хөнөөлөө арилгахын тулд газрын ховор элементээс олсон доллар тутмынхаа хариуд 100 доллар зарцуулах хэрэгтэй болж байгаа нь хамгийн гашуун гурав дахь үнэн гэж ярих нь байна.

Дэнь Сяопин “Ойрхи Дорнод газрын тос үйлдвэрлэдэг бол Хятад улс газрын ховор элемент үйлдвэрлэж чадна” гэжээ.

Анх 1992 онд Хятадын коммунист намын Засгийн газрын тэргүүн асан Дэнь Сяопин “Ойрхи Дорнод газрын тос үйлдвэрлэдэг бол Хятад улс газрын ховор элемент үйлдвэрлэж чадна” гэж хэлж байжээ. Үүнээс хойш тус  улс  түүний хэлсэнчлэн газрын ховор элементэд гол анхаарлаа хандуулж эхэлсэн юм байна.

Хөөх тийм үү?..

Хятад улс дэлхийн зах зээл дээр газрын ховор элементийн монопол эрх тогтоохын тулд бусад орны үйлдвэрлэгчдийг дампууруулах хэмжээний асар бага үнийг санал болгож, хүчээр хаанчилсан. Тус улс өнөөдөр 17 төрлийн ховор элементийн 90 гаруй хувийг дэлхийн зах зээлд дангаараа нийлүүлдэг бөгөөд газрын ховор элементийн нөөцийн хувьд 1997-2010 оны хооронд 43-30 хувь болтлоо буурчээ.

Одоогийн үзүүлэлтээр дээрх нөөц 15- 20 жилийн дараа гэхэд шавхагдаж дуусна. 2010 онд Хятад улс экспортын хэмжээгээ 72 хувиар багасгаж зах зээлийн үнийг хоёр дахин нэмэгдэхэд хүргэсэн бол өнгөрөгч оны эхэнд экспортоо дахин 35 хувиар бууруулжээ. Гэхдээ энэ үнэ өмнөх жилийнх шиг өсөх биш, харин ч эсрэгээрээ урууджээ. Зах зээлийн үүднээс авч үзвэл, Хятад улс тус ашигт малтмалын үнийг өсгөхийн тулд хэдэн сарын хугацаанд үйлдвэрлэлээ зогсоосон нь буруутгаад байхааргүй шийдвэр гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

“Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай улсын газрын ховор элементийн салбарт зөвхөн анхан шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийг экспортолж ирсэн. Ингэхдээ байгаль орчноо золиосолж, багахан ашиг хүртэж ирлээ” хэмээн Хятадын NTD телевиз өнгөрсөн оны аравдугаар сард мэдээлж байсан юм.

Нөгөө талаас тус улс дахь VOA сувгийн мэдээлснээр улс орнууд газрын ховор элементийн салбарт  БНХАУ-ын хараанаас мултрах бодлого явуулж байна. Тухайлбал, “Тоёото”, “Женерал моторс” зэрэг газрын ховор элементийн “мангасууд” хэрэглээгээ аль болох багасгах арга замыг тууштай эрэлхийлж  эхэлсэн аж.

Байгаль орчноо золиосолж, багахан ашиг хүртэж ирлээ” хэмээн Хятадын NTD телевиз өнгөрсөн оны аравдугаар сард мэдээлжээ.

Мөн Хятад улсаас гадна энэ төрлийн эрдсийн эх үүсвэрүүдийг АНУ хөгжүүлэх шаардлагатай байна гэдэг саналыг Пентагон Конгресст өргөн барьсан тухай “The wallstreet journal” мэдээлсэн юм. Үүнтэй холбоотой өгүүлэхэд дэлхийн зах зээлд газрын ховор элементийн эрэлт ихтэй орны тоонд Европ, АНУ, Япон, Солонгос зэрэг багтана. Тэр дундаа Япон улс “Бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэдгээр байн байн араасаа дэлсүүлж, цочирдоод байхыг хүлцэн тэвчихээ больж, энэ чиглэлээр олон тооны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг авч эхлээд буй аж.

Түүнчлэн манай хойд хөрш ОХУ ч ховор элементийг стратегийн түүхий эдийн жагсаалтдаа оруулаад амжжээ. Мөн гуравхан сарын өмнө малайзчууд эх орондоо баригдах гэж байсан Австрали улстай хамтарсан дэлхийд дээгүүрт орохоор газрын ховор элементийн үйлдвэр барих төслийг эсэргүүцэн байгаль орчноо хамгаалах уриан дор жагсаал хийснийг тэмдэглэхэд илүүдэхгүй болов уу.

Тэгсэн манайх гэдэг айл…

Төрийн ордонд энэ сарын 17-нд “Газрын ховор элемент, стратегийн металлын олборлолтоос зах зээл рүү” сэдэвт уулзалт, семинар болсон. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөр, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороотой хамтран зохион байгуулсан уг хуралд Монгол, Канад, Герман улсын төлөөлөгчид оролцож, илтгэл тавьсан.

АНУ-ын Геологийн албаны 2009 онд хийсэн судалгаанд газрын ховор элементийн нөөцийн хэмжээгээр  Монгол Улс БНХАУ-ын дараа орно гэж өгүүлжээ. Дээрх мэргэжлийн байгууллагын судалгаанд тэмдэглэгдсэн Монголын нөөцийг сонирхвол 31 сая тонн буюу дэлхийн нийт нөөцийн 16,77 хувь юм. Үүнийг Дэлхийн банк мөнгөн хөрөнгөөр илэрхийлэх юм бол 10 гаруй тэрбум ам. доллартай тэнцэнэ хэмээн тооцсон байна.

Мушгай худаг, Лугийн гол, Хотгор ба Халзан бүргэдэйн ордууд хамгийн их буюу 6,6 сая тонны нөөцтэй.

Харин Монголын геологчид, мэргэжилтнүүд манай газрын ховор элементийн нөөц дээрхээс ч их байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Алт, зэс, нүүрс зэрэг уул уурхайн уламжлалт бүтээгдэхүүнээс ч дутахааргүй дэлхийн орнуудын сонирхлыг татаж буй газрын ховор элементийн хувьд Монголд таван томоохон орд, 71 илэрц, 246 эрдэсжилт бүхий цэг бий аж.

Үүнээс Мушгай худаг, Лугийн гол, Хотгор ба Халзан бүргэдэйн ордууд хамгийн их буюу 6,6 сая тоннын нөөцтэй гэж үздэг байна. Гэвч бүрэн гүйцэд судалгаа шинжилгээ хийгдээгүй учраас манай улсын хувьд газрын ховор элементийг олборлож, ашиглахтай холбоотой асуудал дөнгөж л яриа төдий түүхий, барьцгүй хэвээр байгаа юм.

Хятадаас гадна хоёр уурхай л шинээр үйл ажиллагаа явуулж эхлэхэд газрын ховор элементийн дэлхий нийтийн нэг улсад хэт чанга хүлэгдсэн уяа суларна гэж Их Британийн геологи, эрдэс баялаг судалгааны газрын тэргүүн Эндрью Вүүд хэлсэн удаатай. Энэ нь  дээрх төрлийн ашигт малтмалын  ганц хоёроор зогсохгүй томоохон ордтой Монгол Улсын хувьд алга ташиж хүлээн авахаар сайхан мэдээлэл юм.

Гэвч газрын ховор элемент руу ханцуй шамлан орж, шуудран яаравчиллаа ч гэсэн манай улсын хувьд дор хаяж бэлтгэлийн 5-6 жилийн хугацаа шаардлагатай аж. Тэр үед өнөө дэлхий нийтэд хэрэгжихээр хүлээгдэж буй 400 гаруй төсөл амьдралд буугаад ирэхээр газрын ховор элементийн үнэ гэдэг зүйл юу ч болоо билээ бүү мэд. Гэтэл тус элементийг дүрэм журмын дагуу ашиглалт явуулахгүй бол байгаль орчин, хүний эрүүл мэндэд аюул заналхийлэл дагуулах асуудалтай гэж байгаа.

Техник технологи хөгжсөн орчин үед байгальд хор хөнөөлгүй технологийг оруулж ирэх өргөн боломж бий. Хэдийгээр өртөг өндөртэй ч зоосны зөвхөн нэг талыг хараад байх утгагүй.

Төрийн ордонд болсон дээрх хурлын үеэр хуралд оролцогч дотоод, гадаадын төлөөлөгчдийн  сэтгэгдлийг сонсоход, УИХ-ын гишүүн С.Оюун “Ирээдүйд энэ салбар ашигтай ч байж мэднэ, үгүй ч байж болно. Гэхдээ газрын ховор элементийн ашиглалтыг дагаж манайд орж ирэх ашиг бол мэдлэгт суурилсан эдийн засаг, өндөр техник технологи байх болно” хэмээн хэлж байсан. Магадгүй бид өөрсдөө ч тэр эцсийн бүтээгдэхүүн болох өндөр технологийг ирээдүйд үйлдвэрлэх боломжтой болохыг үгүйсгэхгүй.

Тэгэхийн тулд гол түүхий эд болох газрын ховор элемент бидэнд зайлшгүй хэрэгтэй юм. Нөгөө талаас энэ эрдэс рүү шунан орж байгаль орчноо сүйтгэсэн удаан жилийн гашуун туршлага бэлээхэн манай урд хөршид бий. Гэхдээ тэдний энэ таагүй байдал нь газрын ховор элементээс олж байгаа ашгаа байгаль орчин эрүүл мэнддээ хуваалцахыг хүсээгүйн үр дүн.

Хятадаас өөр дэлхий дээр газрын ховор элементийн салбарт 20 гаруй жилийн туршлага хуримтлуулсан орон байхгүй гэж хэлж болно. Өөрийн зах зээлээ алдахгүйн тулд тэд ч бусад орны энэ төрлийн олборлолтод уриалгахан туслалцахгүй нь лавтай.

Харин Монгол Улсын хувьд Оюутолгой, Тавантолгойн ажил цэгцрэх 2-3 жилийн хугацаанд Америк, Канад, Австрали гэх мэт томоохон орнууд газрын ховор элементийн ашиглалтаар мэдлэг, “ноу хау”-гаа зузаатгах боломжтой. Ингэснээр Хятад цорын ганц эх сурвалж биш болж хувирна“ гэдгийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн захирал Штефан Ханселманн ярьсан.

Нэр томьёондоо “Ховор” гэсэн үг агуулсан ч тархацын хувьд ховор биш уг эрдсийг ашиглахад монголчуудад ул суурьтай бодох зүйл бишгүй бий.

Тэгвэл дээрх хурлын үеэр гадаадын зочид төлөөлөгчдийн зүгээс манайханд анхааруулж байсан зүйл бол техник технологи хөгжсөн орчин үед байгальд хор хөнөөлгүй технологийг оруулж ирэх өргөн боломж бий. Хэдийгээр өртөг өндөртэй ч зоосны зөвхөн нэг талыг хараад байх утгагүй хэрэг. Тиймээс хамтрагчаа зөв сонгож хүний нөөцөө эртнээс бүрдүүлэн аль болох яаравчлах хэрэгтэй талаар зөвлөж байсан.

Уг хурлын үеэр “Байрон капитал Маркет” компанийн Олон улсын цэвэр технологи, судалгааны хэлтсийн дарга, материалын шинжээч Жон Хивакигоос Монгол Улс газрын ховор элементийн дэлхийн зах зээлд ухаалгаар тоглолт хийвэл юуг хожих бас муу ажиллавал ямар сөрөг үр дагавар авчрах бол оо гэдэг асуултыг тавилаа.

Тэрбээр “Муугаар бодоход Монгол аль нэг орны түүхий эдийн ханган нийлүүлэгч болж, маш бага цалинтай 2000 гаруй ажлын байртай үлдэж мэднэ. Харин ухаалаг тоглолт хийвэл эсрэгээрээ инженер, химийн мэргэжлийн маш сайн ажиллах хүчтэй болно гэсэн үг. Байгаль орчин сүйдэх тал дээр тийм юм байхгүй” хэмээн хариуллаа.

Түүнчлэн “Одоо л биш бол хэзээ ч биш. Морины уралдаантай зүйрлэбэл, жаахан л хүлээвэл уралдаан чамайг гараанаасаа гараагүй байхад дуусчихна гэсэн үг” хэмээн тус хурлын үеэр Хятад дахь “Форбэс & Манхаттен” компанийг төлөөлөн ирсэн Алайстэйр Нэйл хэлсэн. Тэгвэл  ҮАБЗ-ийн Мэдээлэл, дүн шинжилгээний газрын дарга Ц.Даваадорж “Монгол газрын ховор элементийн салбарт дэлхийн зах зээлд томоохон тоглогч болох замаар бусад салбараа хөгжүүлж, олон тулгуурт хүчирхэг эдийн засагтай орон болох боломжтой” гэлээ.

Ер нь хуралд оролцогчид дотоод, гадаадын төлөөлөгчдийн цөөнгүй нь газрын ховор элементийг олборлож, ашиглаж үр дүнг нь үзэх үйл ажиллагаа тийм ч амар бүтэх хоол биш. Урт хугацааны төсөл байх болно гэдэгтэй санал нэгдэж байсан. Ноён Хиваки “Монгол Улсад нөөц сайтай уурхайгаа богино хугацаанд үйлдвэрлэл болгож, сайн чанарын газрын ховор элемент үйлдвэрлэх сонирхол хэрвээ байхгүй байгаа бол би хувьдаа энэ төрлийн ажлыг эхлээд ч хэрэггүй гэж зөвлөмөөр байна” гэж хэлсэн юм.

Эцэст нь хэлэхэд, газрын ховор элементийн дэлхийн зах зээлийг салбарын мэргэжилтэн, судлаачид  үнэлж дүгнэхдээ жилдээ дунджаар 120 мянган тонноос хэтрэхгүй хэмжээний олборлолт хийх боломжтой, 3-4 тэрбум ам.долларт эргэлддэг харьцангуй жижиг зах зээл гэж үздэг юм билээ. Тиймээс нэр томьёондоо “Ховор” гэсэн үг агуулсан ч тархацын хувьд ховор биш уг эрдсийг ашиглахад монголчуудад ул суурьтай бодох зүйл бишгүй бий нь энэ нийтлэлээс харагдах болов уу.

80 төрлийн ашигт малтмал хэвлийдээ тээсэн уудам Монгол нутгийн хөрсөнд ховор элемент ч ховоргүй гэдэг нь нэгэнт тодорхой учраас Монголын төр, засгийн эрхмүүдийн мэргэн ухааны цараа мэдэх хэрэг буй за.

Б.Энхцэцэг http://mongolianeconomy.mn/

“Mongolian Economy” сэтгүүлийг та электрон байдлаар бүрэн эхээр нь худалдан авахыг хүсвэлэнд дарна уу.

Related Posts

“Халзан бүрэгтэй” орд газар, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой сонсгол явуулна
Онцлох мэдээ

2025-07-08 13:55
УИХ: Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ
Улс төр

Э.Болормаа: Халзан бүрэгтэй төслийг яагаад сэргээж байгаа юм бэ. Энэ бол Ховд аймгийн иргэдэд маш ноцтой асуудал

2024-08-27 15:43
Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллана
Онцлох мэдээ

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллана

2024-04-26 10:02
}

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

by undesten
2026-11-20 13:05
0

Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

by undesten
2026-11-20 11:54
0

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

by undesten
2026-11-20 09:20
1

“Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

“Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

by undesten
2026-11-20 08:40
0

Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

by undesten
2026-11-20 08:35
0

БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

by undesten
2026-11-20 08:24
1

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

by undesten
2026-11-20 08:18
0

Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

by undesten
2026-11-17 09:59
0

Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

by undesten
2026-11-17 08:53
1

2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

by undesten
2026-11-16 15:40
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай