Ардчилсан Намын дарга асан С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хотод суух консулаар томилсон.
Энэ шийдвэрийг тус хот орчим дахь монголчууд эсэргүүцэн, дэмжихгүй хэмээн цахим гарын үсэг цуглуулж эхэлжээ.
change.org сайт дээр иргэдээс цахим гарын үсэг цуглуулж буй бөгөөд одоогийн байдлаар 828 хүн эсэргүүцсэн санал өгсөн байна.
Тэд С.Эрдэнийг Монгол улсаас АНУ-ын Чикаго хотод дэд консулаар томилсон шийдвэрээ цуцлахыг шаардаж байгаа юм.
Үндэслэл нь:
-
Ардчилсан хувьсгалын анхдагч гэгдэж, 1989 оноос Багануур дүүргийн Ардчилсан намын даргаас эхлээд Ардчилсан намын дарга хүртэл намын улс төрийн алба хашиж, УИХ-ын гишүүнээр 3 удаа сонгогдсон боловч Монгол хүний Монгол улсдаа амьдрах ажиллах боломжийг хулгайлсан;
-
2004-2008 онд Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга байхдаа нас барсан иргэдийн нэр дээр мөнгө авч зувчуулсан хэрэгт холбогдож байсан;
-
Улс гүрэн төлөөлж чадахуйц Дипломат ёсны боловсрол эзэмшээгүй;
-
Ёс зүйн доголдолтой;
-
Англи хэлний хангалттай мэдлэггүй