Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон, медалиар шагнаж байна.
“Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, “B продакшн” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Төрийн соёрхолт Д.Болд, Камертон хамтлагийн дуучин, “Хос дэлхий” ХХК-ийн захирал дуучин Ламжавын Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо.











































































