• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 7 сарын 28
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ

    Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татаж, хэргийг нь сэргээн шалгаж эхэлжээ

    Дамбадаржаа дулааны станцад аравдугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

    С.Амарсайхан: Согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон аливаа үйлдэлд хатуу хариуцлага тооцдог болно

    Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа

    Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр

    Эрдэнэт хотын 50 жилийн ойн барилдаанд нэг дархан аварга, дөрвөн улсын арслан зодоглож байна

    Бямба гарагт 32 хэм, ням гарагт 34 хэм хүрч хална

    Ц.Идэрбат: Хөдөөнөөс мах авчирсан ч “Хүмүүс авахгүй байна” гээд буцжээ

    Автозам ашигласны төлбөр нэмэгдэж суудлын автомашин 5,000, ачааны автомашин 20,000 төгрөг болов

  • Улс төр
    Ерөнхий сайд Н.Учрал: Найр наадмаа дуусга. Өвөлдөө бэлд

    Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа

    Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    “COP17”-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд зохицуулна

    У.Хүрэлсүх: Морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шиг өөдөө байг

    Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

    Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

    Энэ жилийн наадмын хүндэт зочид БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас хөдөллөө

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

  • Дэлхий дахинд
    Никарагуа улсын ерөнхийлөгч Даниэл Ортега тус улсад дахин ямар ч сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ

    АНУ: Хэт халалтаас болж 250 жилийн ойн парад цуцлагджээ

    Даун синдромтой, гадуурхагдсан охиныг Ерөнхийлөгч сургуульд нь хүргэжээ

    Нуранги дор найм хоносон эрийг олж, эсэн мэнд гаргав

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Афганистаны төрийн албан хаагчид ухаалаг утас ашиглахгүй

    Франц даяар агаарын хэт халалтын улмаас хэдхэн өдрийн дотор 40 хүн усанд живж, амиа алджээ

    Израил Газын зурваст геноцид үйлдэж байгааг НҮБ хүлээн зөвшөөрөв

    Шатахууны хомсдолын улмаас Крымийн захиргаа хүүхдийн зуслангуудаа энэ зун хаахаар болжээ

  • Эрүүл мэнд
    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

    Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг анхааруулж байна

    Хүүхэддээ дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

    БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорлоо

    “Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, асуудлаа нуух шалтгаан болдог

    Д.Амарбаясгалан: “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ

    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

    Эрийн гурван наадам уу, гурван эрийн наадам уу…

    Ч.Лодойсамбуу: Хотын дарга “та нартаа зуслан барьж өгнө” гээд талбай дээр тэнэгтээд зогсож байна. Хэн төрөөс зуслан нэхсэн юм

No Result
View All Result

Өдрийн сонин

by undesten
2026-03-09 15:36
in Эдийн засаг, Ярилцлага
2
Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна
SHARETWEET

Хятад судлаач, доктор Х.Баатархүүтэй ярилцлаа.

-Сая БНХАУ “хоёр чуулган”-аар 2026–2030 оны XV таван жилийн төлөвлөгөөний үндсэн зорилтуудыг танилцууллаа. XIV таван жилийн төлөвлөгөөний үр дүнг хэрхэн дүгнэв. Хятад улс эдийн засгийн хөгжлийн ямар шинэ загвар руу шилжиж байна вэ?

-2021-2025 онуудад Хятад улсын эдийн засаг тогтвортой урагшилж, ДНБ 140 их наяд юаниас давсан байна. Хот, хөдөөгийн бүс нутгийн хөгжлийн тэнцвэр, зохицуулалт сайжирсан. Шинжлэх ухаан, технологийн инновацийн салбарт хөрөнгө оруулалт тасралтгүй нэмэгдэж зардал ДНБ-ийн 2.8 хувьд хүрчээ. Өнгөрсөн таван жилд 62.42 сая ажлын байр шинээр бий болж, дундаж наслалт 79 жилээс дээш болж нэмэгджээ.

Ногоон эдийн засаг эрчимтэй хөгжиж экологийн орчны чанар сайжирч, шинэ эрчим хүчний үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадал нь хатуу түлштэй эрчим хүчнийхээс давж, мужийн түвшний болон түүнээс дээш хотуудад нарийн ширхэгтэй тоосонцор буюу PM2.5 агууламж куб метр тутамд 28 микрограмм хүртэл буурч, гадаргын усны III зэрэглэлийн усны чанарт хүрч, ойн бүрхэвчийн хэмжээ 25 хувиас давсан байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах томоохон зорилтын дагуу үр тарианы үйлдвэрлэл 700 сая тн хүрч, нийгмийн ерөнхий тогтвортой байдлыг хадгалсан үндэсний батлан хамгаалах, цэрэг аж үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтад мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан жилүүд байжээ.

Гуравдугаар сарын 4-нд эхэлсэн “Хоёр чуулган”-аараа XV таван жилийн төлөвлөгөө албан ёсоор батлах гэж байна. БНХАУ нь XIV таван жилийн хугацаанд их барилга дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө, хүнс хөдөө аж ахуй болон жижиг дунд үйлдвэрлэл зэрэг хямд ажиллах хүчээр масс үйлдвэрлэл шаардагддаг уламжлалт эдийн засгийн загвараа бүрэн өөрчилсөн гэж үзэж болно. XV таван жилийн төлөвлөгөөний гол цөм агуулга нь 2026-2030 онуудад Хятад улс технологийн дэвшил, инновацийн тусламжтайгаар аж үйлдвэрийн шинэчлэлийг хийх, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, дотоодын эрэлтийг өргөжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалж, ногоон өөрчлөлт, ирээдүйн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилтыг тавьжээ.

-Хятад улс эдийн засгийн өсөлтийг 4.5–5 хувьд барих зорилт тавьж, “чанартай өсөлт”, “шинэ чанарын үйлдвэрлэх хүчин” гэх ойлголтыг түлхүү ярьж байна. Энэ нь бодит эдийн засагт ямар бодлого болж хэрэгжих вэ. Аль салбаруудыг илүү дэмжинэ гэсэн үг вэ?

-Ирэх таван жилд өндөр чанартай хөгжилд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргах, бүтцийн оновчлол, чанарыг сайжруулах үндсэн дээр ДНБ-ий өсөлтийг 4.5-5 хувьд байлгах бөгөөд жил бүр зорилтуудыг шинэчлэн тогтоож, нэг хүнд ногдох ДНБ-ийг 2020 онтой харьцуулахад 2035 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлж, хөгжингүй орнуудын дундаж түвшинд хүргэх зорилт тавьжээ. Ирж буй жилүүдэд хүнсний аюулгүй байдал, технологийн аюулгүй байдал, батлан хамгаалах аюулгүй байдалд онцлон төвлөрч томоохон бодлогуудыг хэрэгжүүлж улмаар шинжлэх ухаан, технологийн дэвшил, шинэ аж үйлдвэржилт, мэдээллийн технологи, байгаль орчин, хөдөө аж ахуйн шинэчлэл гэсэн салбаруудад томоохон ахиц дэвшил гаргах энэ салбарт илүүтэй хөрөнгө оруулалт хийх, шинэ чанартай бүтээмжийн хүчийг хөгжүүлэх, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгох, орчин үеийн эдийн засгийн тогтолцоог бий болгоход томоохон зорилго тавьсан гэж үзэж байна.

-Урд хөрш XV таван жилийн төлөвлөгөөндөө хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, квант, дижитал эдийн засаг, ногоон эрчим хүч зэрэг стратегийн салбаруудыг онцолж байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн өрсөлдөөн, нийлүүлэлтийн сүлжээнд ямар өөрчлөлт авчрах бол?

-Даян дэлхийн геополитикийн хүнд үед технологийн өрсөлдөөн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. XV таван жилийн төлөвлөгөөний төгсгөл буюу 2030 он гэхэд Хятадын хагас дамжуулагчийн нийт үйлдвэрлэл 600-620 тэрбум нэгжид хүрнэ гэж тооцоолж байна. 2025 онд хагас дамжуулагчийн үйлдвэрлэл 484.3 тэрбум нэгжид хүрч, өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өссөн байна. Үйлдвэрлэлийн зорилтоос гадна борлуулалтын орлого тэр үед 2.4 их наяд юаниас давах төлөвтэй байна. Үүний зэрэгцээ 3-5 нанометрийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд технологийн дэвшилтэт нээлтүүд гарах төлөвтэй байгаа бөгөөд 7-10 нанометрийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн шугамууд цаашид илүү өргөжин тэлэх шахуу төлөвлөгөөтэй байна. 2025 онд Хятадын газрын ховор элементийн үйлдвэрлэл ойролцоогоор 270.000 тонн буюу 2024 оныхтой адил буюу дэлхийн үйлдвэрлэлийн 69.8 хувийг эзэлж байна. XV таван жилийн төлөвлөгөөний хугацаанд ухаалаг технологи, мэдээллийн технологийн дэвшил, шинэ эрчим хүчний үйлдвэрлэл, цахилгаан тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн роботуудаас үүдэлтэй эрэлт хэрэгцээ тасралтгүй өсөж байгаа тул газрын ховор элементийн олборлолт, боловсруулалт тогтвортой өсөх төлөвтэй байна. Цаашид ч Хятадын газрын ховор элементийн олборлолт сүүлийн жилүүдэд тогтвортой өсөх чиг хандлагатай байна. Харин 2030 онд газрын ховор элементийн үйлдвэрлэл 420.000-521.000 тонн байх төлөвтэй байна. Хятадын шинжлэх ухаан технологийн салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт 2025 онд ойролцоогоор 513 тэрбум ам.долларт хүрээд байна. Хэрэв XV таван жилийн төлөвлөгөөний хугацаанд өсөлт нь гурван хувиар нэмэгдвэл 2030 он гэхэд жилийн шинжлэх ухаан технологийн салбарын хөрөнгө оруулалт ойролцоогоор 563 тэрбум ам.доллар болно гэж тооцоолж байна.

-БНХАУ-ын эдийн засгийн шинэ бодлого Монгол Улсад ямар боломж, эрсдэлийг дагуулж болох вэ. Тухайлбал уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, тээвэр ложистик, бүс нутгийн хамтын ажиллагаанд ямар бодит үр өгөөж гарах боломжтой вэ?

-2025 онд Монгол-Хятадын худалдааны эргэлт 18 тэрбум ам. доллар, үүнээс Хятад руу хийсэн манай экспортын үнийн дүн 14.09 тэрбум ам. доллар болсон. Энэ нь нийт экспортын 89.4 хувийг эзэлж байна. 2025 онд экспортын 45.6 хувь Гашуунсухайт, 19.7 хувь Замын-Үүд, 10.3 хувь нь Шивээхүрэн боомтоор хийгдсэн. Энэ нь нийт экспортын 71.1 хувийг эзэлж байна. Монголчууд бидний эдийн засгийн амьдрал, экспортын орлогод нүүрс, төмрийн эрэлт хэрэглээний өсөлт чухал билээ.

Ирэх таван жилд Хятад улсад нүүрс болон ган төмрийн хэрэглээг дэмжих зургаан үндсэн чиглэлийг хамарсан 109 томоохон бүтээн байгуулалтууд цөөнгүй төлөвлөгдсөн байна. Арилжааны сансар судлал, хиймэл оюун ухааны томоохон хэмжээний ухаалаг тооцооллын кластер, хиймэл дагуул, дата төв, атомын цахилгаан станц зэрэг 28 төсөл төслүүд багтаж байна. Орчин үеийн дэд бүтцийн системийг бий болгох 23 төсөлд Гурван хавцлын усан замын шинэ суваг, Бээжин-Гуанжоу өндөр хурдны төмөр замын өмнөд хэсэг зэрэг тээврийн төслүүд, мөн Ялун Цанпо мөрөний доод хэсэгт байрлах усан цахилгаан станц, “Шагохуан” шинэ эрчим хүчний бааз зэрэг эрчим хүчний төслүүд томоохонмега төслүүд байна.

2026-2030 онуудад төмөр замын хөрөнгө оруулалт 3.5-4 их наяд юанийн хооронд байх төлөвтэй байгаа. “Найман босоо болон найман хэвтээ” өндөр хурдны төмөр замын систем бүрэн хэрэгжиж, үндсэндээ дэлхийн хэмжээний орчин үеийн төмөр замын сүлжээг бий болгохоор зорьж байгаа бол XV таван жилийн төлөвлөгөөндөө Хятад-Оросын байгалийн хийн төв хоолой барих урьдчилсан шатны ажлыг урагшлуулах зорилт тусгасан байна. Төв хоолой гэдэг нь Сибирийн бүсээс Монголын нутгаар дамжиж БНХАУ-д хүрэхээр төлөвлөгдсөн “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг хэлсэн байх магадлал өндөр. Өнгөрсөн онд ОХУ-ын Төрийн өмчит Gazprom компани “Сибирийн хүч-2” хоолойг барихаар БНХАУ-ын China National Petroleum Corporation-той хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

-БНХАУ-ын XV таван жилийн төлөвлөгөөнд эдийн засгаа “дотоод хэрэглээ + өндөр технологи” руу чиглүүлж байна. Энэ бодлого Монголын уул уурхайн экспорт, ялангуяа нүүрс, зэсийн эрэлтэд хэрхэн нөлөөлөх бол?

-Хятадын нийт нүүрсний хэрэглээ 2028 оны орчимд оргил үедээ хүрнэ гэж тооцоолж байна. Оргил үедээ хүрнэ гэдэг нь шууд бууралт гэсэн үг биш, харин өсөлт эсвэл бууралтын аль нэг боломжтой бага зэрэг хэлбэлзэлтэй үе юм. Нүүрсний салбарын хөгжил нь урт хугацааны тэлэлт болон өсөлтөөс тогтвортой өсөлт, эсвэл бүр бууралтын үе шат руу шилжих болно. 2030 он гэхэд шинээр үүсэх эрчим хүчний хэрэглээний дийлэнх хэсгийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангана гэсэн таамаглал байна. 2025 онд Хятадын нүүрсний үйлдвэрлэл 4.85 тэрбум тонн, нүүрсний импорт 490 сая тонн болж 9.6 хувиар буурчээ. Харин төмрийн салбар нь 2026-2030 онуудад “хэрэглээ буурах”, “одоо байгаа хүчин чадлыг оновчтой болгох” шинэ үе шатандаа бүрэн шилжинэ. XV таван жилийн төлөвлөгөөний хугацаанд түүхий гангийн эрэлт аажмаар буурч, жилд 800 сая тонн орчим болно. Хятадын түүхий ган төмрийн хэрэглээ 2020 онд оргил үедээ буюу 1.1 тэрбум тонн хүрсэн. Түүнээс хойш таван жил дараалан буурсан байна. 2026 онд хэрэглээний хэмжээ 2020 оны оргил үеэс даруй 20.9 хувиар бага байх төлөвтэй байна.

-Мөн урд хөрш ногоон шилжилт, цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэх зорилт тавилаа. Энэ нь Монголын зэс, газрын ховор элемент зэрэг түүхий эдийн боломжийг нэмэгдүүлэх үү?

-Хятадын ногоон шилжилтийн зорилтууд, ялангуяа цахилгаан тээврийн хэрэгсэл болон сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэх нь манай улсын зэс, ховор металл зэрэг гол ашигт малтмалын стратегийн үнэ цэнэ, зах зээлийн боломжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж байна. Цахилгаан тээврийн хэрэгсэл болон сэргээгдэх эрчим хүчний дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадын дээд түүхий эдийн эрэлт нь манай улсын ашигт малтмалын экспортод шууд нөлөөлдөг.

Зэс нь цахилгаан тээврийн хэрэгсэл, цахилгаан сүлжээ, салхин эрчим хүч үйлдвэрлэх гол металлын хувьд эрэлт хэрэгцээ үргэлжлэн өссөөр байна. Өмнөх оны мөн үеэс 63.64 хувиар, биет хэмжээ 115.3 хувиар өссөн нь Хятадын эрэлт хэрэгцээг шууд харуулж байна. Хятад улс нь дэлхийн зэсийн баяжмалын 52 хувийг хэрэглэдэг бөгөөд 2025 онд Хятадын зэсийн баяжмалын импорт нь 30.6 сая тн байсан бол катодын зэсийн эрэлт нь ойролцоогоор 18 сая тонн байна. Дэлхийн эрчим хүчний шилжилтийн боломжуудтай тулгарч буй тул манай улс түүхий эд нийлүүлэгчээс ашигт малтмал боловсруулагч улс болгон өөрчлөгдөх, экспортын бүтээгдэхүүнийхээ нэмүү өртгийг нэмэгдүүлэх зорилготой цөөнгүй төслийг эхлүүлж байна. Бид цаашид алт, зэс зэрэг үнэт болон ховор металлын нөөцөө өсгөх, хайгуулын ажлаа нэмэгдүүлэхэд шаардлагатай гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд олон улсын хөрөнгө оруулагчдад илүү таатай нөхцөл бүрдүүлэх бодлогыг шинэчлэн боловсруулж, хууль эрх зүйн орчноо сайжруулах зорилтууд хүлээгдэж байна.

М.МӨНХЦЭЦЭГ

ShareTweet

Related Posts

О.Номинчимэг: Электрон тамхи нь сэтгэцэд нөлөөлөх бодис зөөвөрлөх хэрэгсэл болж байна
Ярилцлага

О.Номинчимэг: Төрийн өмч бол дарга нарын “шидэт уут” биш, ард түмний баялаг байх ёстой

2026-03-25 12:17
Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна

2026-03-13 19:18
Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй
Эдийн засаг

Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

2026-03-10 10:55
}

Шинэ мэдээ

Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ

by undesten
2026-07-27 22:50
0

Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татаж, хэргийг нь сэргээн шалгаж эхэлжээ

Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татаж, хэргийг нь сэргээн шалгаж эхэлжээ

by undesten
2026-07-27 22:20
0

Дамбадаржаа дулааны станцад аравдугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Дамбадаржаа дулааны станцад аравдугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

by undesten
2026-07-27 08:57
0

Ерөнхий сайд Н.Учрал: Найр наадмаа дуусга. Өвөлдөө бэлд

Ерөнхий сайд Н.Учрал: Найр наадмаа дуусга. Өвөлдөө бэлд

by undesten
2026-07-27 08:40
0

С.Амарсайхан: Согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон аливаа үйлдэлд хатуу хариуцлага тооцдог болно

С.Амарсайхан: Согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон аливаа үйлдэлд хатуу хариуцлага тооцдог болно

by undesten
2026-07-25 18:49
5

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа

by undesten
2026-07-24 14:50
2

Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр

Эрдэнэт хотын 50 жилийн ойн барилдаанд нэг дархан аварга, дөрвөн улсын арслан зодоглож байна

by undesten
2026-07-24 14:44
0

Бямба гарагт 32 хэм, ням гарагт 34 хэм хүрч хална

Бямба гарагт 32 хэм, ням гарагт 34 хэм хүрч хална

by undesten
2026-07-24 14:33
0

Ц.Идэрбат: Хөдөөнөөс мах авчирсан ч “Хүмүүс авахгүй байна” гээд буцжээ

Ц.Идэрбат: Хөдөөнөөс мах авчирсан ч “Хүмүүс авахгүй байна” гээд буцжээ

by undesten
2026-07-23 21:23
3

Автозам ашигласны төлбөр нэмэгдэж суудлын автомашин 5,000, ачааны автомашин 20,000 төгрөг болов

Автозам ашигласны төлбөр нэмэгдэж суудлын автомашин 5,000, ачааны автомашин 20,000 төгрөг болов

by undesten
2026-07-23 20:58
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай