Оюутолгойгоос өгөх ноогдол ашиг олон нийтийн анхаарлыг татаж байна. Өчигдөр Сангийн сайд З.Мэндсайхан Рио Тинтогоос ноогдол ашиг өгөхөө баталж захидал илгээсэн гэж утгатай мэдээллийг Засгийн газрын хурал дээр мэдээллэсэн юм. Тэгвэл түүний энэхүү мэдэгдлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Б.Солонго буруушаан өөрийн цахим хуудаснаа дараах тайлбарыг бичжээ.
Тэрээо “Рио Тинтогийн томилсон 2 менежерээс албан бичиг аваад, ЗГ-ын хуралдаанд уншаад суух ч гэж…
Монголын төрийг ингэж давжаа харагдуулахаа болиочээ Загджавын Мэндсайхан ичмээр юм бэ.
Манай улс 3 их наяд төгрөгөөс ч их ногдол ашиг авах боломжтой өндөр ашигтай ажиллаж байгаа компани.
Энэ жилийн хүлээгдэж буй ашиг нь 20 их наяд төгрөг. Юундаа гуйж царайчлаад байгаа юм бэ?
Рио Тинтогийн гүйцэтгэх удирдлагын түвшинд асуудлаа ярьж сураачээ. Сангийн сайд Рио Тинтогийн гүйцэтгэх захирал эсхүл зэсийн группийн гүйцэтгэх захирлаас хариу албан бичиг авах ёстой.
Гэтэл менежерийн түвшний хоёр хүнээс албан бичиг авсан байх юм” гэж бичжээ.












































































