FSSC 22000 стандарт нь өнөө цагийн хамгийн дэвшилтэт хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоонд тооцогддог.
FSSC 22000 (Food Safety System Certification 22000) нь ISO 22000, ISO/TS 22002 болон FSSC-ийн нэмэлт шаардлагуудад суурилсан, хүнсний аюулгүй байдлыг хангах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт юм. Энэ нь түүхий эдийн нийлүүлэлтээс эхлэн үйлдвэрлэл, боловсруулалт, сав баглаа боодол, хадгалалт, түгээлт, тээвэрлэлт зэрэг бүх шатанд хүнсний аюулгүй байдлыг цогцоор нь хангах зорилготой.
Монголын ууган үйлдвэрлэгчдийн нэг Витафит Групп нь 1997 оноос хойш шингэн хүнсний үйлдвэрлэлийн салбарт технологи, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа тогтмол шинэчилж ирсэн. Үүний зэрэгцээ чанарын удирдлага, хүнсний аюулгүй байдлын бодлого, стандартаа олон улсын жишигт нийцүүлэн тасралтгүй хөгжүүлж, хэрэглэгчдэдээ найдвартай бүтээгдэхүүн хүргэхийг эрхэм зорилго болгон ажиллаж байна. Өдгөө дотоодын зах зээлд +1400 гаруй ажлын байрыг бий болгон ажиллаж байгаа.
Тус компани FSSC 22000 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлснээр дараах давуу талуудыг бүрдүүлж байна. Үүнд:
- Хүнсний аюулгүй байдлын эрсдлийг бууруулна.
- Хэрэглэгчийн итгэл, сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ.
- Хууль тогтоомж болон олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангана.
- Үйл ажиллагааны үр ашиг, дотоод хяналтын тогтолцоог сайжруулна.
- Экспортын боломж болон олон улсын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
FSSC 22000 стандартыг нэвтрүүлснээр аюулгүй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхаа улам бэхжүүлж, хэрэглэгчдийн итгэл, байгууллагын нэр хүнд, зах зээл дэх өрсөлдөх чадвараа шинэ түвшинд хүргэх юм. Мөн нийт ажилтнуудаа чанарын соёл, хүнсний аюулгүй байдлын зарчимд тогтмол сургаж, байгууллагын хэмжээнд чанарт суурилсан соёлыг төлөвшүүлэн ажиллаж байна.
Витафит Групп нь цаашид ч олон улсын шилдэг туршлага, дэвшилтэт стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэглэгчдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтоо тавин хөдөлмөрлөж эх орондоо үнэ цэн бүтээсээр байна.

















































































