2025 онд 121.4 мянган хүүхэд шүд цоорсон байна. Энэ нь өмнөх оноос 27.1 мянгаар буюу 28.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Насны бүлгээр нь харвал
-
0–4 насны 54,044
-
5–9 насны 29,440
-
10–14 насны 19,294
-
15–19 насны 18,581 хүүхэд шүд цооролтой бүртгэгджээ.
2024 онтой харьцуулахад 0–4 насны хүүхдийн тоо 3,040-өөр, 5–9 насных 5,564-өөр, 10–14 насных 7,138-оор буурсан байна. Харин 15–19 насны хүүхдийн тоо 1,769-өөр нэмэгджээ.
Сүүлийн таван жилийн мэдээллээс харахад шүд цооролтой хүүхдийн тоо 2021 онд 34.4 мянга байсан бол 2025 онд 121.4 мянга болж өссөн байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо, “Монгол Улсын хүүхэд хамгааллын статистик” танилцуулга










































































