УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар сошиал хуудсаараа дамжуулан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд дүгнэлт өгч, буруу бодлого, буруу замаар явж байгаа хэмээн шүүмжилжээ.
Тодруулбал, “Бараа, бүтээгдэхүүний очер, хомсдолыг Г.Дамдинням битгий хэл СССР улс дийлээгүй. Олон төрлийн санал санаачлага гаргаж байсан хэдий ч үр дүн гараагүй. Эцэст нь чөлөөт үнэ л очерийг алга болгосон доо. Оношоо зөв тавьж, зөв шийдэл гаргах нь эдийн засгийн бодлогын гол цөм. Бодлого буруу бол буруу замаар явж, буцахдаа шороо зөөдөг” гэжээ.











































































