Монголын ард түмний сэтгэлд мөнхөрсөн, нэрт дуучин Пэлжээгийн Адарсүрэнгийн гэрэлт хөшөө өнөөдөр Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд морин цагт байршууллаа.

Барималч Л.Гантөмөр тэргүүтэй дөрвөн барималчийн хамтын бүтээл уг хөшөө нь суурьтайгаа хийлээд 3.2 метр өндөр хүрэл хөшөө юм.
Харин суурийг нь боржин чулуугаар урлаж, нэрт дуучны ажиллаж, уран бүтээлээ түмэндээ хүргэж байсан Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгын барилгын багана тайзыг бэлгэдсэн сийлбэртэй.








































































